Гэхдээ ширээ засалт, хамт хооллох хvмvvс зэрэгт их анхаарал хандуулдаг. Улмаар хоолны жор мэтийн жижиг сажиг зvйлсийг тоодоггvйгээсээ болж маш их идэх зуршилтай болдог. Энэ нь эргээд биед нь хэрэгцээгvй хортой бодис ихээр хуримтлагдахын шалтгаан болдог байна. Энэ ордныхны эмзэг эрхтэн нь бєєр. Тиймээс цагаан хоол хамгийн тохиромжтой. Цагаан хоолтой vед фосфор дутагддаг учир далайн байцаа гэх мэт далайн гаралтай зvйл идээрэй. Хэт их идэх, таргалах нь энэ ордын хvмvvсийн эрvvл мэндэд сєрєг нєлєєлнє.
Мэлхий
Энэ ордынхон амт чанарыг юуны ємнє анхаардаг учир яаруу сандруу идэж байхдаа ч гэсэн хамгийн амттай хоолыг сонгодог. Хэрэв амтгvй бол огт идэхгvй байж мэдэх л улс. Тэд нэлээд хоол голомтгой. Мэлхийн ордынхон цаг нар ялгалгvй их идэхэд бэлэн байдаг. Хєх будааны талх, сvv, тараг, бяслаг зэрэг бvтээгдхvvн хамгийн тохиромжтой.
Yхэр
Бадриун байдгаараа бусад ордныхноос онцлог. Тиймээс стресс, сэтгэл санааны хямралд орсон vедээ тэд их хоол идэж кайф авч єєрийгєє тайвшруулахыг хичээдэг. Vхрийн ордынхон архи, согтууруулах ундаа хэрэглэхдээ болгоомжтой байж, харьцангуй чанаргvй хоол хийдэг тvргэн хоолны газруудаар цєєн орж байхыг хичээгээрэй. Гурилан бvтээгдхvvн цєєн хэрэглэж, нэг дор бєєнєєр нь бус харин бага багаар олон удаа идэх гэсэн зарчмыг баримталбал зохино.
Арслан
"Эсвэл бvгдийг нь vгvй бол юу ч авахгvй" гэсэн зарчмаар амьдардаг гэвэл том хэтрvvлэг болохгvй болов уу. Дан жимс ногоо ч биш гурилтай хоол, зутан зэргийг идэж байвал тохиромжтой. Оройн зургаа, долоогоос хойш хоол идэхгvй байх нь энэ ордынхонд маш сайн зохидог.
Ихэр
Хоол идэхдээ умарттал байнга ажилтай байдаг. Тиймээс ямар хоол, яаж идэж буйгаа ч анзаарахгvй байх нь ч бий. Гэхдээ чанартай, шинэ хоол таалагддаг ч нэр тєрєл гэхээсээ илvvтэйгээр хамт хооллож буй хvмvvсээс кайф авдаг. Тэд хар кофе болж л єгвєл уухгvй байсан нь хэрэгтэй. Тэдний хамгийн эмзэг, анхаарах эрхтэн нь ходоод тул буцалсан ус тогтмол ууж байхыг хичээгээрэй.
Охин
Охины ордынхон амттай чихэрлэг, чамин бvтээгдхvvнvvдийг хольсон гоё харагддаг хоолонд дуртай. Гэтэл vнэн хэрэг дээрээ тэд цэвэрхэн, энгийн гэсэн хоёр зарчмыг л хоолтой холбоотой бvхэнд баримталж байхад хангалттай гэдгээ тэр бvр мэддэггvй. Элдэв, аргаар боловсруулаагvй, цэвэр байгалийн гаралтай бvтээгдхvvнийг хэрэглэж байх хэрэгтэй.
Жинлvvр
Цадталаа идэх дуртай хvмvvс. Тэдний ходоод хоол сайн боловсруулдаг. Энэ ордынхон єглєєдєє жаахан тослог хоол хэрэглэдэг. Элэг, зvрх эмзэг байдаг болохоор долоо хоногт ядаж нэг удаа цагаан хоолны єдєр хийж, эсвэл бvр мацаг барьж байх хэрэгтэй. Мєнс жимс, хивэг зэргийг тvлхvv хэрэглэж байх нь зvйтэй.
Хилэнц
Хилэнцийхан маш их эрч хvчтэй хvмvvс. Тэд хєнгєн салат, єєхгvй мах болон сайтар жижиглэж хачирласан зvйлсийг сонгодог. Vдийн хоолны дараа хундага улаан дарс эсвэл нэг аяга шар айраг ууж байх нь зохимжтой. Мєн дангаар нь гадил жимс идэж бай. Ээдэм, загас, єндєг, самар гэсэн уураг их агуулдаг, хvнс хэрэглэж байх нь тустай.
Нум
Энэ ордынхон ажил хэрэгч ба бусдаас ялгарах хvсэлтэй хvмvvс байдаг. Нумынхан нэг янзын хоолыг єдєр бvр иднэ гэдгийг хэзээ ч хvлээн зєвшєєрдєггvй. Энэ ордынхны судас эмзэг байдаг ба бvсгvйчvvд нь эмэгтэйчvvдийн євчин харьцангуй их тусах эрсдэлтэй. Бvх тєрлийн мах тохиромжтой ба хоолоо цайгаар бус харин цэвэр усаар даруулж уувал зохистой.
Матар
Эмх замбараатай хооллодог хvмvvс. Энэ ордынхон цагийн хуваарийн дагуу єдєрт гурваас дєрвєн удаа хооллож байх нь зохимжтой. Хурц халуун Ногоотой хоолноос татгалзаж, цаг баримталж чадвал нойргvйдэд, vе мєчєєр євдєх зэрэг євчнvvд аяндаа арилна. Биеийн тамир спортоор хичээллэхийг зєвлєж байна.
Хумх
Энэордынхон бамбай булчирхай, зангилаа зэрэг євчин тусах магадлал єндєр байдаг тул иод агуулсан зvйл хэрэглэх хэрэгтэй. Загас, далайн байцааны салат, иоджуулсан давс зэрэгт анхаарах нь зvйтэй. Идэж байгаагvй хачин сонин хоол, идэх юмнаас татгалзаж бай.
Загас
Загасныхан ямагт л єєрт зохидоггvй зvйлийн тєлєє тэмvvлж байдаг. Амттан, гурилан бvтээгдхvvнд тэд туйлын дуртай. Энэ ордынхон ядаргаа, сэтгэлийн хэт хєдлєл, стресст орох зэргээс vvдэн євчин тусдаг болохоор мацаг барих зэргээс хол байж аль болох єлсєхгvй байх нь чухал.
|