мэргэжлээрээ хэдэн хувь нь ажлын байраар хангагдав, оюутны сургалтын тєлбєр гээд олон асуудлыг тал талаас нь анхаарч, авах гээхийн ухаанаар бодож боловсролын тогтолцоонд єєрчлєлт хийх нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Ємнєх тогтолцооны vеийн боловсролын талаархи зарим давуу талыг эргэж хэрэгжvvлэх шаардлагатай байна. Ер нь зах зээлийн тогтолцооны vед хувийн хэвшлийг дэмжих нь зvйтэй боловч улсынхаа хvн ам, байршил, онцлог, мэргэжилтэй боловсон хvчний багтаамж, хэрэгцээ шаардлагыг ч харгалзан vзэх шаардлагатай болов. Хєдєєгийн малчид хvvхэддээ мэргэжил эзэмшvvлэх гэж хэдэн малаасаа салж, банкинд єр зээл тавиад хvvхдээ сургууль тєгсгєєд амьдрал сайхан болно гэж итгэдэг. Гэвч хvvхэд нь ажилгvй, єрєє малгvй, єр зээлтэй болох тохиолдол амьдралд элбэгжих хандлагатай болж байна.
Яагаад дипломтой ажилгvйчvvдийн тоо нэмэгдэв. Ерєнхий боловсролын сургууль тєгсєгчид цємєєрєє дээд сургуульд орох ёстой юу. Сурах хvсэлтэй залуусыг ямар хэлбэрээр мэргэжилтэй болгох вэ зэрэг асуудал нь яах аргагvй боловсролын тогтолцоог эргэж харахаас єєр замгvй болгож байна.
Салбарын яамнаас бодлогын чанартай асуудлыг боловсруулж УИХ, Засгийн газарт оруулж байгаа нь цаг vеэ олсон асуудал болж байна. Одоо тєрийн ємчийн сургуулиудаас хэлж байгаа нь зєв алхам юм.
Сургуулиудын тоо 180-аад байсныг 140-єєд болгож нэгтгэх цєєлєх талаар алхам хийж байна. Мэргэжлийн онцлог, байршил, сургалтын материалын бааз, шалгуур vзvvлэлтийг нарийвчлан гаргаж бодитой vнэлгээ єгч нэгтгэн чанаржуулах талаархи асуудлаа эрчимжvvлж энэ оны долдугаар сарын 1-нээс ємнє шийдвэрлэх хэрэгтэй.
Мєн оюутан сурагчдын сурлагын байдал, идэвх санаачлага, олон нийтийн оролцоог харгалзан сургалтын тєлбєрийг ялгавартай болгох, урамшуулалт тэтгэлэг олгох, Ерєнхийлєгчийн сонгуульд амласан амлалтыг оюутан залуус, эцэг эхчvvдийн хvсэн хvлээж байгаа цалинтай суралцах, эсвэл тєлбєргvй болгох асуудлын 2011 оноос мєрдєх асуудалд шийдвэр гаргахыг хvлээж байна.
Нэгэнт сургуулиудын тоо цєєрєхєєр Ерєнхий боловсролын сургуулийн тєгсєгчдийг их, дээд сургуульд оюутан элсvvлдэг журамд ч єєрчлєлт оруулан боловсронгуй болгох, тєгсєгчдийг аттестатын дундаж оноогоор босго оноо тогтоож уралдаант шалгалтад оруулах, уралдаант шалгалтад vзvvлсэн амжилтаар их, дээд сургуульд элсэн орох босго оноог тогтоож тvvнийг элсэлт авч буй бvх сургуульд хатуу мєрдvvлэх, хандивын анги гэдэг буруу системээ єєрчлєх хэрэгтэй.
Мєнгєтэй л бол сурдаг биш чадалтай нь сурдаг зарчмыг л баримтлах ёстой. Аавын хvvхдvvд адил л байг! Мєн ЕБС-ийн тєгсєгчдийн шалгалтын одоогийн хєтєлбєрийг эргэн харах ёстой.
Цаашдаа боловсрол, мэргэжил эзэмших хvсэлтэй олон мянган хvvхдийг яах вэ гэдэг асуудал гарна. Тэгвэл МСVТ-ийн тоог нэмэгдvvлэх шаардлагатай юм. Ялангуяа манай орны эдийн засаг, хєгжлийн чиг хандлага, хэрэгцээтэй уялдуулан барилга, зам, уул уурхайн чиглэлийн мэргэжлийн ангиудын тоог нэмэгдvvлэх, бололцоотой газар элсэгчдийн тоог нэмэх, шинээр байгуулах, єргєтгєх замаар шийдвэрлэж болно.
Бvс нутгийн онцлог, шинээр баригдаж байгаа хєрєнгє оруулалт, бvтээн байгуулалттай уялдуулан зам, барилга, уул уурхайн чиглэлийн мэргэжлийн чиглэлээр элсэгчдийн тоог аймгуудад, сургуулиудад хуваарийн тоог єгвєл ямар вэ. Есдvгээр анги тєгсєгчдийг ч дээрх чиглэлээр хуваарь єгч суралцуулан хоёр жилийн дараа бvрэн дунд сургууль тєгссєн vнэмлэх, мэргэжлийн vнэмлэхийн хамт єгч мэргэжил эзэмшvvлбэл ахлах ангийн тєгсєгчдийн тоо цєєрч, их, дээд сургуульд элсэгчдийн чанарт єєрчлєлт гарна.
Харин МСVТ-д суралцагчдын ахуй хангамж, байр, суралцах боломжийг онцгой анхаарч мэргэжил олгох, сургалтын дадлага хийх кабинетуудыг шинэчлэх, шаардлагатай тоног тєхєєрємж, техник хэрэгслээр хангахад тєрєєс анхаарч тєсєв, тєлєвлєгєєнд тусгах цаг болжээ. Тєгсєгчдийг ажлын байраар хангахад ч анхаарах ёстой. Тэгвэл суралцагчдын тоо аяндаа нэмэгдэж, ажилгvйчvvдийн тоо багасч, тєрийн бодлого хэрэгжинэ. Хvмvvсийн амьдрал ч дээшилнэ.
Цэргийн алба хааж байгаа залуусыг цэргийн эрдэмд сургахын зэрэгцээ дээрх чиглэлээр мэргэжил эзэмшvvлэх анги салбар шинээр байгуулах, гэрээт цэргийн албан хаагчдыг мэргэжлийн анги салбарт ажиллуулах, цэргийн алба хаах хугацаа дуусахад нь мэргэжлийн vнэмлэх олгох, ажлын хєлсийг хадгаламж хэлбэрээр тооцож єгвєл одоо их яригдаад байгаа хавтгайрсан халамжийн зарим хэсгийг шийдвэрлэх, ажилгvйдэл буурахад ч нєлєєлнє. Энэ мэтээр олон асуудлыг єргєн хvрээтэй бодож цогц байдлаар хандаж боловсролын тогтолцоог боловсронгуй болгож єєрчлєхєд нєлєєлєх нь дамжиггvй.
|