хэрэгжvvлж буй "Эрvvл мэндийн салбарын хєгжил хєтєлбєр -III" хєтєлбєрийн эрvvл мэндийн санхvvжилт хариуцсан олон улсын зєвлєх ноён Ян Бултмэнийг хvлээн авч уулзав. Уулзалтаар тус хєтєлбєрийн хvрээнд хийж байгаа ажил болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж санал солилцлоо.
Монгол Улсын эрvvл мэндийн сапбарын шинэчлэлийн загвар боловсруулах, тэр дундаа эрvvл мэндийн даатгал болон санхvvжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, нэг худалдан авагчийн тогтолцоог нэвтрvvлэх, vр дvнг тооцохын зэрэгцээ салбарын чадавхийг бэхжvvлэх, улмаар хvн амын эрvvл мэндийг сайжруулахад vйл ажиллагаагаа чиглvvлэх зорилготой байгаагаа ноён Ян Бултмэн танилцуулав. Vvний тулд хєтєлбєрийн багаас гарах зєвлємж, санал зєвхєн Эрvvл мэндийн даатгалын тухай хуулийн хvрээнд бус бусад холбогдох хуультай уялдах шаардлагатай байгаа аж.
Байнгын хорооны дарга Д.Арвин тус байнгын хороо эрvvл мэндийн салбарын шинэчлэлийг цогцоор нь авч vзэх бодлого баримталж буйг онцлон тэмдэглэж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг дуулгалаа. Тэрбээр хєтєлбєрийн баг тус ажлын хэсэг болон ажлын дэд хэсгvvдтэй хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцох, санал, зєвлємж хvргvvлэх нь илvv vр дvнтэйг сануулсан. Мєн энэ чиглэлээр УИХ-ын гишvvд, байнгын хорооны ажлын хэсэг, холбогдох мэргэжлийн хvмvvстэй хамтарсан зєвлєлдєх уулзалт зохион байгуулж санал бодлоо солилцох нь ихээхэн ач холбогдолтой хэмээв. |