Аймгуудын Боловсрол, соёлын газар болон эцэг эх, багш нарын хvсэлтийг vндэслэн ЕБС-иудын амралтыг хойшлуулсан аж. Ингэснээр орон нутгийн сурагчид ирэх сард амрахаар болсон. Гэхдээ тэдний амралт сургалтаасаа хамаарч хоёр єєр байгаа. Тодруулбал, 12 жилийн сургалттай ЕБС-ийн нэг, хоёрдугаар ангийн сурагчид ирэх сарын 4-17-ны єдрvvдэд, харин 11 жилийн сургалттай сургуулийн сурагчид, 12 жилийн сургалттай сургуулийн дунд, ахлах ангийнхан хоёрдугаар сарын 11-17-нд амрахаар тогтсон. Харин нийслэл хотын хувьд сурагчдын амралтад єєрчлєлт ороогvй бєгєєд 14 хоног амарсан сурагчид энэ долоо хоногт хичээлдээ орсон. Гэхдээ нийслэл хотын ЕБС-ийн сурагчид тун удахгvй дахиад амарч магадгvй нь. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ж.Болормаагаас тодруулахад "Тийм яриа байгаа. Гэхдээ яг одоогоор шийдэгдээгvй байна. Тєрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаас асуу" гэсний дагуу тус хэлтсийн даргаас лавласан юм.
-Цагаан сараар сурагчдын амралтад єєрчлєлт гарна гэдэг vнэн vv?
-Саяхан амраад хичээлдээ орсон шvv дээ. Тэгэхээр яасан гэж одоо дахиад амрах билээ. Харин Цагаан сараар шинийн гуравныг дуустал амарна.
-Хэдийнээс эхлээд шинийн гуравныг дуустал амрах хэрэг вэ?
-Шинийн нэгнээс гуравны єдрийг хvртэл гурав хоног л амрах юм. |