дvрийн жvжигчид, урлаг соёлын уран бvтээлчид хvрэлцэн ирсэн байв.
Уг киноны ивээн тэтгэгчдээр vндэсний томоохон компаниуд болох Сэнгvр брэнд, Хасбанк, Юнител, Citinet корпораци оролцжээ.
Кино сонирхогчдын анхаарлыг татаж буй тус кино нь инээдмийн, уянгын, хайр дурлалын сэдэвтэй бvтээл бєгєєд киноны гол дvрд vзэгчдийн хамгийн єндєр рейтингтэй жvжигчид хэмээн тодруулсан жvжигчин, топ модель Д.Пvрэвсvрэн, Б.Амарсайхан нар тогложээ. Харин киноны ерєнхий найруулагчаар “Аз жаргал the bad boy”, “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг киноны найруулагч З.Батболд, ерєнхий зураглаачаар Б.Отгонзориг, ерєнхий зураачаар Т.Гоош нар ажилласан байна.

Нєлєє бvхий компаний єв залгамжлагч Ундрахням 33 настай ганц бие залуу. Тvvнд тал засах бvсгvйчvvд олон ч, таалагдах нэг ч бvсгvй байхгvй байлаа. Нэг єдєр Ундрахням архи ууж согтоод аавынхаа компанийн захирлуудын шинэ жилийг тvйвээж, шинэ жилийн баярын хvндэт зочин Санта євєєг нам цохиж унагааснаас бvх зvйл эхлэнэ. Нvдээ хєхєртєл цохиулсан Санта гомдол тавьсан учир Ундрахын аав тvvнийг байгууллагын шинэ жилийн баярыг зохион байгуулах vvрэг даалгана. Энэ vед компанийн vvдэнд Мєнхжин гэх бvсгvйтэй мєргєлдєж, Ундрахнямыг уучлалт гуйхыг шаардан, эцэст нь vнэтэй пальто дээр нь бохио нааснаар хайрын тvvх эхлэж киноны vйл явдал илvv сонирхолтой болж ирнэ.
Ямартай ч кино урлагийн ертєнцєд гэрэл гэгээтэй, хєгжилтэй, сонирхолтой сэдвээр шинэ єнгє нэмсэн “Цасан охин” киноны vргэлжлэлийг “Єргєє”, “Тэнгис”, “Соёмбо” кино театрт очиж vзвэл илvv амттай, сонирхолтой байх биз.
|