www.webcompanyonline.net
Хайх сэдэв:
Нийгэм Танин мэдэхүй Улс төр Боловсрол
Соёл урлаг Эргэн тойронд Байгаль Дэлхий дахинд
Мэдээлэл технологи Эх орон Cпорт Зөвлөгөө
НYYР :: ВИДЕО СУВАГ :: ЗАР СУРТАЛЧИЛГАА :: ВЭБ ЛИНК :: МЭДЭЭ :: ХЭЛЭЛЦYYЛЭГ
Зvйр цэцэн vгс Yлгэр, домог, тууль Оньсого, таавар Монгол арга, ухаан Лавлагаа Тvргэн хэллэг Ертөнцийн 3 Ёс заншил
Тvvх, соёл

155021

155021
Эрхэм хэрэглэгч та бvхэн гар утаснаасаа зараа оруулаарай. Та бvхэн мессеж бичих текстийнхээ урд u гэж бичээд нэг хоосон зай аваад Мобиком болон Скайтелийн 155021 дугаар луу илгээнэ. Жишээ нь: u nissan markiin mashin hymdhan zarya. Амжилт хvсье! УУХАЙ!...
SMS зар: 99127885 - hoorhonbusguitei taniltsahgui   |   99127885 - test   |   99114491 - Ta buhen manai negjni automat mashinaar yilchlyylj gar utasaa tsenegleerei. Vendex Terminal XXK   |   99095456 - Zil130 chirguultei zarna Saixan mashin shu une bolomjiin   |   99131596 - Urchlee arilgaj zaluujuulax uilchilgeetei AMERIK.n mask zarna   |   91194732 - uukhaiuukhai   |   91159959 - 120DOFFICE TUREESLENE   |   99127885 - test1   |   99127885 -   |   -   |  
Нүүр хуудас « Соёл урлаг
Бидэнд хєємийгєє єєрийн нэр дээр бvртгvvлэх гарц байгаа
байна гэсэн шуугиан гvйцэд намдаагvй байтал саяхнаас эрт дээр vеэсээ гоёж гангарч ирсэн монгол дээлээ ч Хятадын ємч болгон алдах дээрээ тулаад байна. Энэ мэт энэ улстай холбоотой сэтгэл сэртхийлгэсэн олон мэдээг бид ар араас нь сонссоор. Ховд аймгийн Чандмань сумаас гаралтай гэгддэг хєємийгєє хvртэл Хятадад алдчихсан. Єєрєєр хэлбэл Хятад улс хєємийг єєрийнхєє єв соёл болгон ЮНЕСКО-д бvрттvvлчихсэн. Тvvнээс єєр юу юуг маань ч манайх гээд ємчирхєж байгаа юм билээ хэн мэдлээ. Тиймээс сvvлийн vед гараад байгаа асуудлаар ЮНЕСКО-гийн Монголын vндэсний комиссын ерєнхий нарийн бичгийн дарга Н.Уртнасантай уулзаж ярилцсан юм.

-Монгол дээлийг Хятадууд ЮНЕСКО-д бvртгvvлэхээр материалга бvрдvvлж байна гэсэн яриа сvvлийн vед гараад байгаа. Монголчуудын эрт vеэсээ гоёж гангарч ирсэн монгол дээл Хятадын ємч болох гэж байгаа гэдэг нь хэр vнэн юм бол?
-Энд хариулахаасаа ємнє єв гэж ер нь юу юм, яагаад дэлхийн єв гэж яриад байдаг юм, яагаад улс орнууд дэлхийн євд єєрийнхєє байгалийн болон соёлын євєєс бvртгvvлэх гэж зvтгээд байдаг юм гэдэг талаар тайлбарлах нь зvйтэй болов уу. Тvvнчлэн ямар журам дэглэмийн дагуу дэлхийн євд бvртгvvлдэг вэ гэдэг талаар тайлбарлахгvй бол энэ асудал хvмvvст тийм амар ойлгогддоггvй. Хvн тєрєлхтєн асар их соёлын євтэй. Дэлхийд хэчнээн улс vндэстэн байна тєдий чинээ олон янзын соёл байна. Єєрєєр хэлбэл бие биеэсээ ялгаатай олон янзын соёлын євvvд дэлхийн улс vндэстэнд єєр єєрєєр байна гэсэн vг. Энэ бол хамгийн сайхан зvйл. Хэрвээ бvгдээрээ нэг хэлээр ярьдаг нэг соёлтой байсан бол энэ дэлхий ямар уйтгартай байх вэ. Дэлхий дээр хэчнээн vндэстэн, хэчнээн хэл соёл байна дэлхийн хvн тєрєлхтєн тєдийчинээ баян, сайн сайхан, аз жаргалтай бас сонирхолтой амьдарна. Хамгийн аймшигтай нь 10 мянган хэлээр ярьж байсан дэлхий ертєнц сvvлийн 50 жилд зургаан мянган хэлээр л ярьдаг брлсон. Нэг vгээр хэлбэл тавин жилийн дотор дєрвєн мянган хэл нь устсан байх юм. Ойрын 50 жилд энэ зургаан мянган хэлний 70-80 хувь нь бас алга болох шинжтэй гэж ярьж байгаа. Энэ нь юу гэхээр тэр олон соёл, тэр олон соёлын илэрхийлэл алга болж байгаа гэдгийг хэлээд байгаа юм. Ийм учраас Дэлхийн хамтын нийгэмлэг, НVБ, тvvний боловсрол соёл шинжлэх ухааны тєрєлжсєн байгууллага болох ЮНЕСКО санаа зовж байгаа юм. Ер нь хvн тєрєлхтєн єєрєє хамгаалахгvй бол болохгvй нь гэж сvvлийн 50, 60 жилийн туршид ярилцаж хэлэлцэж байна л даа. Тиймээс ЮНЕСКО-гоос дэлхийн болон байгалийн соёлын євийг хамгаалах олон улсын хууль буюу конвенц гаргасан.

-Соёлын євд ямар ямар зvйл хамрагддаг юм бол?
-Соёлын єв гэдэг нь хоёр тєрєлд хуваагддаг. Биет єв, биет бус єв гэж. Биет єв гэхээр Орхоны хєндийн соёлын дурсгалт газар, Тоньюкукийн хєшєє гээд л байрнаас нь хєдєлгєж болохгvй хэрнээ vзэгдэж харагддаг барьж болдог зvйлийг хэлээд байгаа юм. Харин биет бус гэдэгт нь бариад авч болдоггvй зvйл ордог. Тухайлбал дуу, ардын мэдлэг ухаан, ардын гар урлалын арга, vvнд айраг исгэдэг аргаас эхлээд л хvн бvр харж чадахгvй олон зvйл орно л доо. Мєн найр наадам зан заншил овоо тахилга зан vйлээс эхлээд л маш олон биет бус єв манайд байдаг. Гар урлалд бол монгол хувцасны урлал орж байх жишээтэй. Хэдийгээр харахад бодитой байгаа боловч хийдэг арга нь харагддаггvй. Єєрєєр хэлбэл арга нь хvний уураг тархинд байдаг. Ардын уламжлалаар дамжиж ирсэн эдгээр зvйлvvдийгл биет бус соёлын єв гээд байгаа юм. Тэднийг яаж хамгаалах вэ гэж ЮНЕСКО-гийн 193 орны гишvvн орнууд хэлэлцээд Олон улсын хууль конвенц гаргаж тvvнийхээ дагуу хамгаалъя гэж шийдсэн. Энэ дагуу 1972 онд "Байгалийн болон соёлын євийг хамгаалах тухай олон улсын конвенци гэж баталсан. Энэ конвенцээр улс бvхэн єєрийнхєє байгалийн болон соёлын євийг хамгаална гэж шийдвэрлэсэн. Гэхдээ дэлхий дахинд онцгой ач холбогдолтой, єндєр vнэ цэнэтэй зvйлийн жагсаалтыг бас гаргасан. Ингээд л улс орон єєрсдєє ч, Дэлхийн хамтын нийгэмлэг ЮНЕСКО ч хамгаалъя гэсэн шийдвэрт хvрсэн. Єєрєєр хэлбэл хvн тєрєлхтний хойч vед хэрэгтэй, устгаж болохгvй гэсэн зvйлийнхээ жагсаалтыг гаргасан. Энэ жагсаалтад 800 гаруй єв байдаг. Монгол улс энэ конвенцид 1999 онд орсон. Харьцангуй хожуу орсон улс бол манайх. Мэдээж vvнд янз бvрийн учир шалтгаан байсан байх.

-Манайх тэгээд дэлхийн соёлын євд ямар зvйлvvдээ бvртгvvлсэн байдаг юм бэ?
-Дэлхийн соёлын євд єєрийн євийг бvртгvvлэх томоохон ажлуудыг хийж байна л даа. Дэлхийн євд бvртгvvлэхийн тулд vндэстэн бvр улс бvр єєрийн нутаг дэвсгэрт байгаа дэлхийн євд оруулж болох зvйлийн урьдчилсан жагсаалтыг гаргадаг. Тиймээс бид есєн євийн жагсаалт гаргаж батлуулсан. Энэ есєєс хоёр нь дэлхийн євд бvртгэгдсэн. Эхнийх нь алдарт Увс нутгийн ай сав нутаг. 2003 онд бvртгэгдсэн. Харин 2004 онд Орхоны хєндийн соёлын дурсгалт газруудаа бvртгvvлсэн. Энэ бол Хархорум хотын эргэн тойрон, Орхон голыг єгсєєд Тєвхєн хийдээс Хєшєє цайдам хvртэл хойноосоо урагшаа 120 км, єргєєшєє гурваас 15 км єргєн уудам газар. Энэ бол нvvдлийн соёл иргэншлийн гайхалтай илэр-хийлэл болсон нутаг. Хоёрдугаарт дэлхийн тvvхийн гэрч нотолгоо болсон нутаг. Яагаад гэхээр тэнд Уйгарын эзэнт гvрний нийслэл Хар балгас бий. Мєн Тvрэгийн vеийн эзэнт гvрний тvvхийн гэрч болсон Билэг хаан, Кvлтvгин жанжны чулуун гэрэлт хєшєєнvvд ч байгаа. Тvvх бичсэн чулуун хєшєєнvvд, Хархорум хотын туурь, Монгол vндэстний vндсэн шашин болсон бурханы шашны анхны хийд гэгддэг Эрдэнэзуу хийд, Єндєр гэгээн Занабазарын vvсгэн байгуулж, уран бvтээлээ туурвиж, зохиомжийг нь єєрєє гаргаж байсан Тєвхєн хийд гээд л хэдэн зуун жилийн тvvхийн гэрч болсон тvvх соёлын дурсгалууд энэ хєндийгєєр vелээстэй байгаа. Ийм олон тvvхийн гэрч энэ хєндийд байгаа болохоор дэлхийн соёлын євд бид бvртгvvлсэн.

-Тэгвэл одоо дэлхийн євд юуг бvртгvvлэхээр зэхэж байна вэ? Манайхныг алгуурлаж суусаар байтал Хятадууд манай хамаг юмыг амжиж бvртгvvлчихээд байгаа юм биш шvv?
-Алтайн нуруунд хадны зураг маш их байдаг. Баян-Єлгий аймгийн нутагт байдаг хойд Цагаан салаа, Арал толгойн хадны зургуудыг дэлхийн євд бvртгvvлэхээр ажиллаж байна. Эдгээр нь урьдчилсан жагсаалтад орсон зvйл. Цаана нь дахиад дєрвєн єв vлдэж байгаа. Тэр нь юу юу гэхээр Их говийн цєл нутаг. Динозаврын хэд хэдэн орд газрууд болон Сэлэнгэ аймгийң Бvрэнхаан уулын євєрт байдаг Амарбаясгалант хийдээ дэлхийн євд бvртгvvлэхээр зэхэж байна. Тvvнээс гадна Бурхан Халдун, Отгонтэнгэр, Богдхаан уулаа бvртгvvлэх бодолтой байгаа. Эдгээр уул бол байгаль талаасаа ч шvтлэг бишрэлийнхээ утга учраар ч гэсэн дэлхийн хэмжээний ач холбогдолтой уул гэж бид бодож байгаа. Тэгээд ч дэлхийн хамгийн анхны тахилгат уулс шvv дээ. Тэр утгаараа дэлхийн євд бvртгvvлж болох боломжтой гэж vзэж байгаа. Эдгээр нь Монголын нутаг дэвсгэр дээр байгаа болохоор хэн ч булаацалдаж чадахгvй зvйлvvд. Харин булаацалдаад манайх гээд амжиж бvртгvvлээд байгаа зvйлvvд нь миний тvрvvний хэлээд байгаа биет бус євvvд. Биет бус євийн конвенц нь 2003 онд батлагдан 2006 онд хvчин тєгєлдєр болж 2008 оноос хэрэгжиж эхэлсэн. 2008 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжvvлэх удирдамж заавар, дvрэм нь гарсан. Єєрєєр хэлбэл жил хагасын ємнє гарсан гэсэн vг шvv дээ. Биет бус євийг хамгаалах хоёр жагсаалт байдаг юм. Тvvний эхнийх нь яаралтай хамгаалбал зохих дэлхийн биет бус євийн жагсаалт, нєгєєх нь биет бус євийн тєлєєллийн дэлхийн жагсаалт гэж. Яаралтай хам-гаалах шаардлагатай дэлхийн жагсаалтын євд монголчууд монгол туулиа бvртгvvлсэн. Тууль гэсэн нэрийн дор бvх тууль орж байгаа. Гэсэр, Жангар гээд л. Монголд одоо тууль хайлдаг хvн ховордлоо. Энэ бол яах аргагvй Монголынх. Тиймээс vvнийг дэлхийн соёлын євд авч хамгаалж сэргээж єгєєч, бид энэ євєє хамгаалъя гэсэн утгаар бvртгvvлсэн гэж ойлгож болно. Мєн бие биелгээгээ бvртгvvлсэн. Бvжгийн урлагийн эх vvсвэр бол бие биелгээ. Тvvнчлэн цуур хєгжмєє бvртгvvлсэн. Харин энэ конвенц гарахаас ємнє дэлхийн хvн тєрєлхтний аман болон биет бус євийн шилдэг дээж гэж зарладаг байсан. Тэр vед буюу 2003 онд бид морин хуур хєгжмєє бvртгvvлсэн. 2005 онд Монгол ардын уртын дууг бvртгvvлсэн. Тэгэхээр энэ гурав тєлєєллийн жагсаалтад орсон байх нь байна шvv дээ. Тэгэхээр биет бус соёлын євийг хамгаалах дэлхийн жагсаалтад манай таван юм байна гэсэн vг. Гурав нь яаралтай хамгаалахад, хоёр нь тєлєєллийн жагсаалтад. Харин 2008 оны наймдугаар сард Дэлхийн євийн хороонд монгол хєємий, Монголын уламжлалт баяр наадам буюу бидний хэлдгээр эрийн гурван наадам хоёроо бvртгvvлэхээр бичиг баримтыг нь явуулсан. Энэ дагуу ЮНЕСКО-гийн тєлєєлєгчид бидэнтэй уулзаж экпсерт хийсэн. Гэхдээ дєрєв тавдугаар сард газар дээр нь ирж vзнэ гэсэн. Тэд ирээд энэ нь vнэхээр энэ улсынх мєн vv хvмvvс нь байгаа юм уу, ямар хэмжээнд тархсан юм, одоо ямар хэмжээнд байгаа юм цаашид амьдарч чадах нь уу vгvй юу гэдгийг vзэж шалгана. Тэгээд есдvгээр сард хуралдаад шийднэ. Монгол хєємий монгол наадам бол яах аргагvй монголчуудаас vvдэлтэй учраас экспертvvд Монголын нэрийн ємнєєс бvртгэж єгнє гэж vзэж байна. Хятад бол єнгєрсєн жил тєлєєллийн євд хєємийг санал болгосон. Тэрийг нь Євийн хороо vзээд Хятад улсын нэр дээр бvртгэсэн. Яагаад гэвэл Хятадад Євєрмонголчууд амьдарч байгаа. Тиймээс Хятад улсын тєлєєллийн жагсаалтад бvртгэсэн.

-Уучлаарай таныг энэ хуралд сууж байсан гэх юм билээ. Хятад улс хєємийг єєрийнхєє нэр дээр бvртгvvлэхэд харамлах сэтгэл тэрсєнгvй юу?
-Харамлах сэтгэл тєрєлгvй яахав. Монголоос хамгийн хэцvv байдалд байсан хvн нь би. Хятадууд хєємийг бvртгvvлэх гэж байна гэдгийг би нэг сарын ємнє мэдсэн л дээ. Онлайнаар гарсан юм. Тэгээд Хятадын мэргэжилтнvvдтэй "Танайх хєємийг соёлын євєєрєє бvртгvvлэх гэж нэр дэвшvvлсэн юм байна. Манайх нэрээ дэвшvvлчихсэн байгаа. Гэхдээ манайх дараагийн циклд оржээ. Юу ч гэсэн танайхыг дэлхийн євийн хороо юу гэхийг харъя. Хэрвээ бvртгэсэн тохиолдолд манайх тусдаа бvртгvvлнэ шvv" гэж ярьсан. Тvvнээс биш би хамтаръя гэж яриагvй. Хэрэв тэгээд гуйчихвал дараа дараагийнх дээр хамтаръя гээд байж магадгvй шvv дээ. Яагаад хамтаръя гэж гуйгаагvй вэ гэхээр Монгол улс хєємийгєє єєрийнхєє нэр дээр бvртгvvлэх гарц, боломж байгаа.

-Та энэ хурал дээр бас vг хэлсэн байх аа?
-Тиймээ. Юу гэж хэлсэн гэхээр "Хятад улс хєємийг єєрийнхєє євд бvртгvvллээ. Євєрмонголд хєємий байдаг уу гэвэл байдаг юм билээ. Гэхдээ манай улс аль эрт материалаа єгчихсєн, харамсалтай нь дараагийн циклд орчихсон байна билээ. Энэ хєємий гэдэг гайхамшигтай урлаг Монгол хvмvvсийн дунд, Монгол нутагт, Монголын Алтайн нурууны дунд vvссэн єв юм шvv. Ийм учраас манай улсын єгсєн баримт бичгийг нааштай vзэж Монгол улсын нэрийн ємнєєс хєємийг бvртгэж єгнє гэдэгт итгэж байна" гэж хэлсэн. Vvнийхээ дараа Францад очоод мэргэжилтнvvдтэй уулзаж дахин юу юу шаардлагатайг судалж мэдээд тvvнийг нь явуулсан. Энэ дагуу экспертvvд энэ оны тав зургаадугаар сард манай улсад ирэх учиртай. Ер нь бол хэд хэдэн нутаг дэвсгэр дээр уг єв байж болно. Тухайлбал хєємий гэхэд Монголд, Хятадын ЄвєрМонголд, Оросын Тувад байгаа. Тэгэхээр Орос улс Тувагийн нэрийн ємнєєс, Хятад Євєр-монголын нэрийн ємнєєс Монгол ч бас єєрийнхєє улсын нэрийн ємнєєс бvртгvvлэх эрх нь конвенцид нь байдаг. Єєрєєр хэлбэл нутаг дэвсгэртээ байгаа євийг бvртгvvлэх эрх хэн хэнд нь байгаа. Гэхдээ Монгол улс ч гэсэн хєємийг дэлхийн соёлын євд бvртгvvлчихлээ гэж хэллээ шvv дээ. Харин зєвхєн Монгол улсын нэр дээр бvртгээд бусдыг нь болиулах уу гэдэг асуудал одоо конвенцид байхгvй байна. Зєвхєн нутаг дэвсгэр дээр нь л энэ бvртгvvлэх гээд байгаа зvйл нь байдаг бол бvртгvvлж болно гэсэн зvйл л байдаг байхгvй юу. Гэтэл энэ гурван улсад чинь гурвууланд нь хєємий байгаа. Тийм учраас конвенцийг єєрчлєх санал тавих хэрэгтэй байгаа юм. Анх vvссэн, хєгжvvлсэн, vндэстэн нь оршиж байдаг улс л єєрийнхєє нэрийн ємнєєс бvртгvvлэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Харин тархсан газар нь хамтран хамгаалж болно гэдэг ч юм уу нэг ийм заалт байх хэрэгтэй юм гэж ярьсан. Гэхдээ энэ нь батлагдах vгvйг мэдэхгvй. Их нарийн асуудал. Яагаад гэхээр Євєрмонголчуудыг монголчууд биш гэж хэлж болохгvй, тэнд хєємий байхгvй гэж хэлж бас болохгvй. Ийм байдлаар конвенцид єєрчлєлт оруулж болох юм. Нєгєє талаас Монгол улс бvх юмаа жагсаагаад л євийн хороонд єгєх хэрэгтэй.

-Туулийг Хятадууд бас єєрийнх гээд бvртгvvлчихсэн юм биш vv?
-Би сая хэллээ шvv дээ. Бид тууль, бие биелгээ, цуур хєгжмєє бvртгvvлчихсэн гэж. Бvр нарийвчилбал 2009 оны 10 дугаар сард бvртгvvлсэн. Удахгvй албан ёсны бичиг нь ирнэ. "Монгол тууль хайлах урлаг" гээд бvртгvvлсэн.

-Та бид хоёрын яриа уг нь Монгол дээлний асуудлаар эхэлсэн?
-Дээлийг Хятадууд єєрийн нэр дээр бvртгvvлэх гэж байна, бvртгvvллээ гээд л яриад байх юм. Бvртгvvлээгvй. Vvнийг би баталгаатай хэлж чадна. Бvртгvvлэхээр санал явуулсан уу vгvй юу гэдгийг бол бид яагаад ч мэдэж чадахгvй. Яагаад гэвэл энэ нь их нууц байдаг. Тэр улсын тийм юман дээр эксперт хийж байна хянаж байна гэж сарын ємнє л онлайн дээр тавигддаг.

-Ер нь Монголын тєр бага анхаарч байгаа учраас бид хамаг нандин зvйлээ бусдын нэр дээр алдаад байгаа юм биш vv?
-Конвенц 2006 онд хvчин тєгєлдєр болсон гэж хэлсэн шvv дээ. Хvчин тєгєлдєр болсноосоо хойш ямар дvрмээр хэрэгжvvлэх вэ гэдэг нь 2008 оны зургадугаар сард батлагдсан. Зургадугаар сард батлагдсан энэ дvрэмд хугацаа заасан. Тэдэн сарын дотор номинациа єгнє гэж. Харин бид хєємийгєє батлуулах гэж наймдугаар сард бичиг баримтаа явуулсан. Гэтэл Хятад биднээс ємнє явуулчихсан байж л дээ. Тvvнээс гадна ЮНЕСКО-д ажиллаж байгаа эксперт чинь бас тоотой байна биз дээ. Тэр экспертын багийнхан манайхаас ємнє материалаа явуулсан улс орон руу яваад манайд хvрэлцэхгvй байж болно. Ийм л учир шалтгаанаар манайх энэ удаад тvр хойшлуулагдчихаад байна. Єєрєєр хэлбэл бид зарчмаараа л явж байгаа. Яг vнэнийг хэлэхэд тэр vедээ бид хоцорсон гэсэн vг л дээ. Уг нь бол жил бvр зургадугаар сарын 30-ны дотор материалаа єгєх ёстой юм. Тиймээс бид маш олон эрдэмтэнд тавдугаар сарын нэгний дотор монгол дээл єєр юу байдаг юм дэлхийн соёлын євд бvртгvvлчихээр тэр бvгдийн талаар материал бичээд ир, бид явуулаад єгье гэж санал тавьчихаад байгаа. Бид бол барахгvй л дээ. Бас их зовлон байна. Нєгєє гуйсан эрдэмтэн мэргэжилтнvvд нь бичиж чаддаггvй. Зарим нь за гээд хоёр cap болно. Тэгж тэгж нэг авчрахаар нєгєєх нь шаардлага хангахгvй. Яг vнэнийг хэлэхэд би хоёр гурван хvvтэй л махаа идэж байна. Уг нь энэ чинь бидний ажил биш. Яаман дээр тусгай албатай материал бичдэг тусгай мэргэжилтнvvд байх ёстой юм. Гэтэл улс мєнгє байхгvй гээд унжчихна. Нєгєє талаар нэг номинаци бичихэд дор хаяад 7-8 сая тєгрєг шаардагдцаг. Кино хийнэ, хєдєєгvvр явж хvмvvстэй уулзаж судалгаа хийнэ, тvvнийгээ нэг эрдэмтнээр бичvvлнэ, англи франц хэл дээр орчуулна. Энэ бvгдэд долоон сая тєгрєг бол элбэг орно биз дээ. Улсаас нэг хоёр номинаци дээр л мєнгє єгсєн. Єєрийг єгєєгvй. Аргаа ядаад бид нэр дэвшvvлж болох зvйлийнхээ жагсаалтыг гаргаад нэг нэг байгууллагад судалгаа хийж материал бэлэн болго гээд єгчихєєд байна.

-Энэ жагсаалтыг дараагийн ээлжинд дэлхийн євд бvртгvvлэх зvйл гэж ойлголоо. Юу юу байгааг сонирхуулаьч?
-Монгол гутал, монгол хувцасны урлал, овоо тахих ёс, цам гээд л. Энэ мэтчилэн хэд хэдэн зvйл бий. Гэхдээ тэр бvгдийг хэлж болохгvй. Яагаад гэхээр бусдын олз болчих гээд байна. Ямарч гэсэн тэргvvн ээлжинд явуулах шаардлагатай євvvдийн жагсаалтыг БСШУЯ-тай яриад сонгочихоод байгаа.

-Монгол дээлийг Хятадынх болгохгvй гээд "Дээлтэй монгол" гэсэн нэртэй хєдєлгєєн бий болсон байна билээ. Тэд тантай ирж уулзсан уу?
-Тийм vv. Тийм хєдєлгєєнvvд л vvнд маш их тус дєхєм болох юм. Ер нь vvнийг бvртг-хэд тухайн зvйлийг тээж яваа, эзэмшиж яваа холбоо бvлэг хvмvvс хамт олон п санаачлага гаргаж єєрсдєє бичих ёстоиюм. Конвенцийнхоо дагуу бол.

-Та єчигдєр /уржигдар/ Ерєнхийлєгчтэй уулзсан. Хэрвээ нууц биш бол ямар асуудлаар уулзав?
-Яг л энэ асуудлаар. Уг нь биечилж уулзана гэж байснаа сvvлдээ амжихгvй болоод бичээд єг гэсэн. Би єєрт чинь ярьсан энэ зvйлvvдээ бичээд єгсєн.

-Монголчууд соёлын євєє Хятадуудтай наймаапцаж мєнгєєр худалдчихаад байна гэсэн хардлага гараад байгаа?
-Тийм юм байхгvй байлгvй дээ. Тийм монгол хvн байхгvй нь ойлгомжтой. Яахав хамтарсан гэдэг vvднээс хvмvvст ийм хардлага байж болох юм. 2004 онд уртын дууг Хятад Монголын хамтарсан єв гэж зарлахад конвенц ч байгаагvй. Зvгээр л зарладаг байсан юм. Тэгээд л ЮНЕСКО-гоос Євєрмонголд судалгаа хийж бас уртын дуу байна гэж vзээд гарцаагvй хамтарсан єв гэж тунхаглан зарласан. Гэхдээ Монгол ардын уртын дуу гэдэг нэрээрээ байгаа. Яахав Монгол Хятад хоёр улс хамтран хамгаална гэж зарласан. Тиймээс хоёр улсын соёлын яам хамгаалах талаар хамтран ажиллаж байгаа байх. Ер нь бvртгvvлнэ гэдэг чинь тухайн улсынх мән юм аа гэж тунхаглан зарлаж байгаагаас гадна давхар хамгаалах учиртай юм.

-Яаж хамгаална гэж?
-Хvн тєрєлхтний дэлхий дахины ач холбогдолтой, vнэ цэнэтэй зvйл юм гээд л дэлхийн євд бvртгээд байгаа юм шvv дээ. Тэгэхээр дэлхий дахины гайхамшигтай тэр євийг хадгалахын тулд тэр жагсаалтыг гаргаад байгаа юм. Тэрэнд орсон юмыг хамтын хvчээр хамгаалж байгаа юм. Тухайн улс их хvч хєдєлмєр гаргах боловч Дэлхийн хамтын нийгэмлэг, НVБ, ЮНЕСКО хамтарч хамгаална. Тvvнээс гадна дэлхийн євийн жагсаалтад бvртгvvлнэ гэдэг нь тухайн улсын євийг дэлхийд vнэгvй сурталчилж байгаа юм. Єєрєєр хэлбэл Дэлхийн євийн онлайн сvлжээнд орчихож байгаа хэрэг. Ямар ч улс орны жуулчид хамгийн тvрvvнд дэлхийн євийн жагсаалтыг хардаг байх нь л дээ. Энэ vvднээсээ vнэгvй сурталчилгаа болж байгаа юм.
 
Нийтэлсэн: 2010-01-21 | Уншсан: 750 | Буцах
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл бичих
Нэр:  *
И-мэйл:
Сэтгэгдэл:  *
 
Гишүүн нэвтрэх хэсэг
Нэвтрэх нэр: Нууц үг:
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан!
Мэдээллийн ангилал
Ханын цаас (97) Флаш анимэйшн (22)
ClipArt дизайн (21) Вектор арт (58)
Фото зургууд (76) Гадаад сувгууд (85)
Ном сэтгvvл (38) Тоглоом (61)
Хөгжилтэй (48) Оддын ертөнц (46)
График дизайн (56) Гар утсанд (33)
Програм хангамж (90) Кино, видео (80)
Дуу хөгжим (75) Сонин хачин (126)
Охид, бvсгvйчvvд (36)
#
www.onlinezar.net
www.altanbolomj.mn
www.computertimes.mn
www.powergym.mn
ШИНЭ 50 ЗАР
hitadad helnii beltgeld
Энэтхэг улсад суралцуулна.
ЧАНАР, ХЯМД ҮНЭ
ЧАНАР, ХЯМД ҮНЭ
IT
Chatsarganiii juus tos gargah,sawlah tonog tuhuurumj
илбийн картанд хамтран ажиллахыг урья та өдөртөө 3000000₮ авах боломжтой
хашаа байшин зарна
Гандан
Erdeneted 3 uruu bair zarna
СЭЛЭНГЭ зочид буудлын замын яг ард нийтийн 2 ороо байр хямд
99794230
2 өрөө байр маш хямд зарна
soymbiin karoke togluulagch zarna
solongos gargyylna
99059691
99645115
91643793
98112233
98112233
98112233
98112233
98112233
98112233
98112233
99056272
99056272
99994900
88914230
88914230
96674450
96674450
96674450
96674450
88914230
98914230
91914230
91914230
91914230
91914230
91914230
91914230
91914230
91914230
91914230
91914230
99026040
98209933
98101162
98101134
99794230
99794230
99794230
99794230
99794230
96604488
91922226
91687080
96674450
96960322
99794230
99794230
99794230
99794230
99794230
91101161
99794230
91101161
99794230
Г.Саруулын бичиг баримт гээсэн тул олж өгч тусална уу?
hotiin tovd 4 oroo
xbox360 zarna
96671970 дугаар яаралтай хямд зарна.
bolomj
NANOSOFT Pentium 4
99992668 zarna
prius selbeg haij bna
dugaar zarna
mungu oloh amnii unshlaga,tomeo, 1shirheg ni 3000T
Британи муур зарна
Фургон яаралтай хямд зарна. Утас: 96671975, 99710356
Мөнгө олох жишээ
Мөнгө олох жишээ
BINZEN hemnegch urel zarna
beznist hamtarah sain naizuud boloe
НАНОСОФТ компьютер сургалтын төв
бизнесмэн та суррталчилгаагаа байрлуул 10000
sip technologoor gadaad ruu hyamdhan yaritsgaay
HONDA LOGO ZARNA
Tso shine toshiba notebook-770$
НАНОСОФТ компьютер сургалтын төв
НАНОСОФТ компьютер сургалтын төв
НАНОСОФТ компьютер сургалтын төв
гольфийн цохиур зарна
НАНОСОФТ компьютер сургалтын төв
hulsluulne
96646459
PAINTBALL (Budgan buu) iin hereglel
SOLINO
13-р хороололд бөхийн өргөөний хажууд тохижилт сайтай 3өрөө байр гадаадын болон дотоодын хүнд удаан хугацаагаар хөлслүүлнэ.
БYX ЗАР :: ЗАР ОРУУЛАХ
ВАЛЮТЫН ХАНШЫН МЭДЭЭ

Ханшны мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Одоо Улаанбаатарт

ЗОЧДЫН УУХАЙ!
www.richptc.com/index.php?ref=joinhere
rolex-mails.com
Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Tsahim.net Topsites List Mongolian Audiobook Download Portal Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn ЧИНГИС ТОП САЙТУУДЫН ЖАГСААЛТ
Нүүр хуудас| Бидний тухай| Үндсэн хуудсаа болгох | Үйлчилгээний нөхцөл| Үнийн санал| Холбоо барих

© 2009 он. YНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН УУХАЙ ПОРТАЛ.
Бүх Эрх Хуулиар Хамгаалагдана.
 

Free counter and web stats