Єчигдєр буюу нэгдvгээр сарын 17-нд "Челси" Лондон "Сандэрлэнд"-ыг 7:2-оор хожиж 48 дахь оноогоо авлаа. Энэ удаа талбайн эздээс Н.Анелка, М.Баллак, Ф.Лампард, Э.Коул, Ф.Малуданар долоон гоол оруулав. Харин "Сандэрлэнд"-ээс Зенден 55, Бент 90+1 минутад гоол оруулсан ч баг нь ялагдал хvлээлээ. "Челси" клуб ийнхvv улирлын хамгийн том ялалтаа байгуулж лигийн тэмцээнийг тэргvvлсэн хэвээр байна.
Бусад тоглолтын тоймыг хvргэвэл "Манчестер Юнайтед" "Бурунли"-г 3:0, "Уйган" "Вольвер-хэмпшн"-г 2:0, "Эвертон" "Манчестер Сити"-г 1:0-ээр хожсон бол "Ливерпуль" "Сток Сити" 1:1, "Тоттенхем хотсбур" "Холл Сити"-тэй 0:0-ээр тэнцэж эвийн гэрээ байгууллаа.
Английн лигийн тэмцээний 21 дvгээр тойргийн дараа Цэнхэрvvд буюу "Челси" 48 оноотой, "Улаан чєтгєрvvд" 47, "Арсенал" 42, "Тоттенхем хотсбур" 38, "Манчестер сити" 38 оноотой эхний тавд бичигдэж байна.
|