хэрэгжvvлж гэрчилгээ гардаад байгаа М-Си-Эс Тайгер vйлдвэрт МVХАVТ-ийн гишvvд зочиллоо. Амгалан єртєє орчимд байрлах тус vйлдвэр жилд 25 сая литр шар айраг vйлдвэрлэх хvчин чадалтай бєгєєд дэлхийд танигдсан шар айргийг Монголд vйлдвэрлэдэг цорын ганц vйлдвэр юм. Tiger шар айргаас гадна, тус vйлдвэр Сэнгvр, Жалам хар гэсэн vндэсний брэндvvдийг vйлдвэрлэдэг.
МVХАVТ-ийн гишvvд тус vйлдвэрт зочилсонтой холбогдуулан М-Си-Эс Азиа пасифик брюэри ХХК-ийн гvйцэтгэх захирал Лэстэр Тан “ Манай хамт олны тууштай хичээл зvтгэлийн дvнд бид байгуулагдсанаас хойш 3 жил хvрэхгvй хугацаанд олон улсын ISO 22000:2005, ISO 9001:2008 стандартуудыг амжилттай нэвтрvvлсэн. Гэрчилгээгээ аваад удаагvй байхад та бvхэн энд манай vйлдвэртэй танилцахаар ирсэнд бид баяртай байна. Монголд ISO 22000:2005 стандартыг нэвтрvvлсэн анхдагч vйлдвэр болсоны учир олон газраас манай vйлдвэртэй танилцаж, хэрэгжvvлсэн туршлагаас суралцах, хамтран ажиллах санал тавьсаар байна. Цаашид бид холбогдох тєрийн болон тєрийн бус байгууллагуудтай хамтран, нийт vйлдвэрлэгчдийг ISO цуврал стандартыг нэвтрvvлэхийг уриалан, хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. Тэрээр цааш нь ‘Дэлхийн хєгжлийг Монголд гэсэн уриан дор ажилладаг манай хамт олон бvтээгдэхvvн vйлдвэрлэлийн бvхий л vйл явцад чанарын удирдлага, хvнсний аюулгvй байдлын олон улсын стандартын дагуу ажилласнаар хэрэглэгчдэд дээд зэргийн чанартай бvтээгдэхvvн хvргэж чаддаг юм’ гэж цохон тэмдэглэлээ.
Зочид ISO цуврал стандартуудыг хэрхэн нэвтрvvлж, vйл ажиллагаандаа хэвшил болгосон туршлагатай танилцахын хамт тус vйлдвэрийн бvтээгдэхvvний дээж Tiger, Сэнгvр, Жалам Хар шар айргуудыг амталлаа.
Дэлгэрэнгvй мэдээллийг:
О. Одонтуяа /Байгууллагын олон нийттэй харилцах/, М-Си-Эс Азиа пасифик брюэри ХХК
Утас:            +976 11 464304 ;            +976 8811 1305 ; Факс: +976 11 464314
Э- шуудан: odontuya.o@apb.mcs.mn
2009 оны 12 сарын 04 ны єдєр Улаанбаатар хот
|