халууцуулах нь цєєнгvй, эцэг эхчvvд ч яах вэ гэсэн асуултад ээрэгддэг. Тэгвэл та юуны ємнє дараахь зvйлийг сайтар анхаарахад илvvдэхгvй юм байна.
Хэрэв хvvхдvvдтэйгээ ойлголцож чадахгvй, таарамжгvй байдаг бол гэр оронд чинь хэр зєв энерги байгааг шалгах хэрэгтэй. Гэрт байгаа янз бvрийн баримал, эд зvйлс хаалга юм уу хvvхдийн ор, ширээ рvv харсан эсэхийг эхлээд шалгаарай. Хvvхдийн єрєєний хаалга бие засах єрєє, шат руу чанх чиглэж болохгvйг анхаар. Ийм тохиолдолд хvvхдийнхээ єрєєг солих, боломжгvй бол хаалт хийж єгєєрэй.
Таны хvvхэд эцэг, эх болон бусад хvнийг хvндэлдэгтvй, гэртээ ирэх дургvй, хvйтэн хєндий царайлдаг бол та тvvний хаашаа харж унтдагийг шалгах нь зvйтэй. Учир нь хvvхэд єєрийн ивээлтэй зvг рvv харж унтах ёстой. Ялангуяа шилжилтийн насны хvvхдэд энэ их чухал юм.
Хvvхдийг газар буюу шалан дээр унтуулах муу. Энэ нь тэдний хувийн аз жаргал, эрvvл мэндийг маш доод тvвшинд аваачиж байна гэсэн vг. Хvvхдийн эрvvл мэнд муудаж, аливаад эмх цэгцгvй, замбараагvй болох нь газар унтаж байгаатай холбоотой байж болох юм. Хvvхдийн унтлагын єрєєний зvvн хойд чигт жижиг болор эдлэл байрлуулах юм уу єлгє. Болорыг хvний мэдлэг, боловсролыг идэвхжvvлдэг сайн мєлєєтэй хэмээн vздэг.
Эх сурвалж: Гэр бvлийн сонин
|