Зєгийн балны найрлага дахь гол бvтээгдэхvvн фруктоз, глюкоз нь шингэц сайтай. Мєн зєгийн балд ихээр агуулагддаг В2, РР, С, В6, К болон Е амин дэм нь арьс, vс, хумсанд сайн. Зєгийн бал дахь кальци, натрий, магний, йод зэрэг эрдэс бодис нь хvний цусанд хэрэгтэй бvхнийг нєхдєг. Зєгийн бал зvрх, судасны vйл ажиллагаанаас гадна мэдрэлийн болон дархлалын системийг сайжруулдаг. Тиймээс ахимаг насныханд зєгийн бал илvv тустай. Оюуны хєдєлмєр эрхлэгчид болон сэтгэлийн хямрал, байнгын бухимдалтай хvмvvст ч зєгийн бал онцгой нєлєєтэй аж. Зєгий бал хєгшрєлтийн хурдыг сааруулаад зогсохгvй бухимдал тайлж, тайвшруулах нєлєєтэй эрдэмтэд тогтоожээ. Гэхдээ зєвхєн цэвэр бал л ийн онцгой шидтэй. Vржлийн vеэс ємнє буюу зєгийг бие гvйцээгvй vед сархинагаас нь авсан балыг бvрэн боловсроогvй гэж vздэг. 20 хvртэлх хувийн чийг агуулдаг бvрэн боловсроогvй бал хэдхэн сарын дотор ч хоёр давхаргатай болж, муудах нь хурдан байдаг байна. Харин сайн vvлдрийн зєгийний бvрэн боловсорсон цэвэр балыг зvй зохистой хадгалбал огт муудахгvй.
Тиймээс олон тєрлийн бал санал болгогчоос зєгийн бал худалдаж авахгvй байхыг мэргэжилтнvvд санал болгожээ. Учир нь цэвэр, цэвэр биш гэсэн хоёрхон тєрлийн л бал бий. Орчин цагт vйлдвэрлэлийн технологи нарийсч, цэвэр балыг хуурамчаас нь ялгахад хэцvv болсон. Гэхдээ цэвэр бал хэзээ ч нялуун байдаггvй, хоолойны угт яльгvй исгэлэндvv амтагддаг гэнэ. Гvйцэд боловсорсон шингэн балыг хурааснаас хоёр сарын дараа дээр нь тунгалаг хvрээ vvсдэг байна. Тунгалагших нь балны чанарт нєлєєлдєггvй. Харин хатууруулсан балыг илvvд vздэг бол цельсийн +40 хэмээс илvv орчинд байлгаж болохгvй аж. Зєгийн бал шуудхан буцалгах нь анагаагч, залуужуулагч шидийг нь vгvй хийдэг байна. Эртний Грекийн математикч Пифагор урт насалснаа зєгийн балтай холбон тайлбарласан байдаг. Арабын домч, яруу найрагч Авиценна мєн 45-аас дээш насныхан зєгийн балтай бvтээгдэхvvн єдєр бvр хэрэглэх хэрэгтэй гэжээ. Зуу гаруй насалсан гэгддэг их сэтгэгч Демокрит ч хvн бvр зєгийн баланд умбах хэрэгтэй гэсэн байдаг. Харин орчин vеийн анагаахынхны тооцоогоор насанд хvрэгчид єдєрт 60-100 грамм зєгийн бал хvнсэндээ хэрэглэх хэрэгтэй аж. Зєгийн балны чанарыг алдагдуулахгvйн тулд хуурай, сэрvvн нєхцєлд буюу цельсийн +5-10 хэмд, таагvй vнэртэй зvйлээс холхон байлгах хэрэгтэй. Учир нь зєгийн бал vнэр орохдоо хурдан гэнэ.
|