| Нүүр хуудас « Зөвлөгөө |
| Ж.Мєнхбат:Хvvгийнхээ хуримыг наймдугаар сард хийх санаа байна
|
|
|
|
япончуудын амыг ангайлгаж, нvдийг бvлтийлгэж байсан. Харин энэ жил Японы Хоочи сониноос шалгаруулсан “Оны шилдэг сумоч”-оор тодорсон аварга Хакухо мєн их аваргын адилаар хоёр улс дамнасан цуутай хурим хийхээр болжээ. Энэ тухай дотоод гадаадын олон хэвлэлээр мэдээлж байна.
Японы зарим нэг сонинд тэрбээр хуримандаа Монгол улсын Ерєнхийлєгчийг урьсан тухай мэдээлжээ. Гэхдээ тvvний хуримын товын талаар янз бvрээр бичигдэж байгаа юм. Тvvнчлэн энэ сарын башё дуусаад Японы нийслэл Токиод хуримаа хийснийхээ дараа эхнэр Саёкогийнхаа нутагт очиж дахин хуримын ёслол хийх тухай яригдаж байна. Харин энэ талаар Хакухогийн аав Монгол улсын Хєдєлмєрийн баатар, Дархан аварга Ж.Мєнхбаттай утсаар холбогдож асуусан юм.
-Аваргаа хvvгийнхээ хуримд бэлдээд зав муутай байна уу?
-Vгvй дээ. Би юу бэлдэх билээ. Харин энэ сонин хэвлэлээр янз бvрийн худлаа vнэн зvйл бичсэн байна лээ.
-Тэгээд хуримаа хийхгvй хэрэг vv? Японд бас Монголдоо хурим хийх тов зарлагдсан тухай хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад л байна шvv дээ? Таны гэргий хvртэл энэ талаар хэлсэн байсан?
-Хурим хийх нь vнэн л дээ. Гэхдээ яг тєдийд хийнэ гэсэн хуримын тов гараагvй байгаа шvv дээ. Манай хvн тэр тухай яриагvй юм аа. Наадах чинь худлаа. Харин Японд хийх хуримаа энэ сарын башё дууссаны дараа буюу Цагаан сарын дараа хийдэг юм билvv гэж ярьж байгаа.
-Тэгвэл аварга башё эхлэх, хуримын бэлтгэл хийгээд тун завгvй байгаа юм байна даа?
-Харин тийм ээ. Энэ сарын башё одоо ингээд эхэллээ шvv.
-Долдугаар сарын 23-ны єдєр Монголд хурим хийнэ гэсэн байх аа?
-Яасан гэж тийм зvйл байх билээ дээ. Наадах чинь бас л худлаа. Тэгээд ч долдугаар сарын аравдын vеэр башё эхлээд 15 хоног барилдаад хорьд гаргаад дуусдаг шvv дээ. Тийм байхад яаж Монголд ирээд долдугаар сарын 23-ны єдєр хуримаа хийх билээ дээ. Харин наймдугаар сард хийдэг юм билvv гэсэн яриатай байгаа.
-Токиод хуримаа хийсний дараа эхнэрийнхээ нутагт очиж дахин хурим хийнэ гэсэн. Энэ нь бас худлаа хэрэг vv?
-Vнээн. Япончуудын нэг ёс байдаг юм байна. Хуримаа хийж байгаа тохиолдолд эхнэрийнхээ нутагт заавал очиж ёслол хийдэг. Тэр дагуу нь л очиж ёслол vйлдэх юм. Одоо тэгээд ёсыг нь дагахаас єєр яах билээ дээ.
Аваргын аав ийн ярьж байна. Харин тvvний хуриман дээр японы алдартай хvмvvс оролцох бєгєєд ялангуяа хуримын хамгийн том сюрпризын нэгд Японы алдарт дуучин Ёшики єєрийн биеэр хvрэлцэн очиж ая дуугаа єргєх гэж байгаа аж. Ташрамд дурдахад тvvний эхнэр алдарт дуучны шvтэн бишрэгч гэнэ. Аварга Хакухогийн хуримын зартай зэрэгцэн тархаад байгаа бас нэг дуулиан шуугиан бол Их аварга Асашёорюvгийн япон бvсгvйтэй гэрлэх гэж байгаа тухай мэдээ юм. Гэхдээ энэ тухайгаа их аварга vгvйсгэж байгаа хэдий ч тvvнийг япон бvсгvйтэй хамт байхыг харсан хvн нэлээд олон байгаа гэнэ. Ямартай ч Их аварга япон улсын хvргэн болохгvй хэмээж байгаа ч тvvнд сэтгэл алдарсан япон бvсгvйчvvд нэлээдгvй байгаа ажээ.
|
|
|
Нийтэлсэн: 2010-01-21 | Уншсан: 503 | Буцах |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. |
|
|
|
 |
 |
|
|
Мэдээллийн ангилал |
|
|
|
|
ШИНЭ 50 ЗАР |
|
|
ВАЛЮТЫН ХАНШЫН МЭДЭЭ |
|
|
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ |
|
|
ЗОЧДЫН УУХАЙ! |
|
|
|
|
|
|
|