| Нүүр хуудас « Зөвлөгөө |
| Хуулийн зєвлєгєє
|
|
|
|
-Манай ээж таван хvvхэд тєрvvлж єсгєсєн. Улсад 18 жил ажилласан.Тэтгэвэрт гарч болох уу?
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар тєрvvлсэн болон гурав хvртэл настайд нь vрчлэн авсан дєрєв, тvvнээс дээш хvvхдээ зургаан настай болтол єсгєсєн эх 20-иос доошгvй жил тэтгэврийн даатгалын шимтгэл тєлсєн, 50 нас хvрсэн бол єєрийн хvсэлтээр єндєр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байдаг. Иймд дээрх хуульд заасан нэг болзол болох 20 жил ажилласан байх ёстой гэсэн шалгуурыг хангаагvй учир тэтгэврээ тогтоолгон авах боломжгvй юм. Харин сайн дурын даатгалд хамрагдан ажилласан жилээ гvйцээгээд тэтгэвэрээ тогтоолгон авч болно.
Бvрэн тэтгэврийг тогтоолгох эрхтэй
-Манай аав улсад нийтдээ 32 жил ажилласан. Vvнээс 12 жил нь уурхайд vлдсэн нь хєдєлмєрийн хэвийн нєхцєлд ажилласан. Єндєр насны ямар тэтгэвэр тогтоолгох ёстой вэ?
-Єндєр насны тэтгэврийг бvрэн тэтгэвэр, хувь тэнцvvлсэн тэтгэвэр гэж ангилдаг. Хэвийн бус нєхцєлд ажиллаж байгаад тэтгэвэрт гарахад жилийн нэмэгдэл эдэлнэ. Энэ нь тухайн хvн 60 настай тэтгэвэрт гарах ёстой бол хэвийн бус нєхцєлд ажилласан хvн 55 настай тэтгэвэрт гарна гэх жишээтэй.
Танай аавын хувьд єндєр насны бvрэн тэтгэвэр тогтоолгох ёстой.
Илvv цагийн хєлсийг авах юм уу, нєхєн амарна
-Би хувийн компанид ажилладаг. Бид єглєє долоон цагаас орой 22 цаг хvртэл ажилладаг. Илvv цагийн мєнгє гэж єгдєггvй. Нэг удаа компанийн хуулийн зєвлєхєд илvv цагаар ажиллуулаад мєнгє єгєхгvй байгаа тухай хэлэхэд ажилчидтай захиргаа тохирсон бол болно гэж хэллээ. Энэ зєв vv?
-Хєдєлмєрийн тухай хуульд зааснаар ердийн ажлын єдрийн vргэлжлэх хугацаа найман цаг хvртэл байна. Танай ажил олгогч нийтдээ 15 цаг ажиллуулж байгаа нь хєдєлмєрийн хууль зєрчиж байна гэсэн vг. Гэхдээ дээрх найман цаг нь хєдєлмєрийн гэрээгээр ажилладаг ажилчдад хамаарна гэдгийг анхаарах ёстой. Иймд та бvхэн хуульд зааснаар илvv цаг ажилласан бол илvv цагийнхаа хєлсийг авах эсвэл дараа єдрийн тохиромжтой ажлын цагт амрах эрхтэй.
Тэтгэмжээ бодуулж авах эрхтэй
-Манай хvv автобус баазад мєнгє хураагч хийдэг. Энэ компанид 2008 оны долоон сарын 31 нд орсон. Эхлээд ороход гурван сар тvр ажилтнаар ажиллуулж байж жинхэлнэ гэсэн. 2009 оны эхнээс сар бvр нийгмийн даатгал, эрvvл мэндийн даатгалын шимтгэлийг vндсэн цалингийн 10 хувиар тооцож суутгаж байгаа. Гэтэл 2009 оны 10 сард євчтэй байсан хугацааных нь євчлєлтийн мєнгийг олгохгvй юм. Энэ тохиолдолд хаана, хэнд хандах вэ?
-Монгол улсын Нийгмийн даатгалын хуульд хєдєлмєрийн гэрээ болон, иргэний хуулийн 343, 359–р зvйлд заагдсан хєлсєєр ажиллах гэрээгээр авсан хєлс орлогоос нийгмийн даатгалын шимтгэл заавал тєлнє гэж заасан байгаа. Иймд энэ хvний хувьд туршилтын хугацаагаар ажиллаж байсан vед ч шимтгэл заавал тєлєгдєх ёстой. 2009 оны 10 сард євчлєн хєдєлмєрийн чадвараа тvр хугацаагаар алджээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5-р бvлгийн 17.1-зvйлд заасны дагуу “ердийн євчин ахуйн ослын улмаас хєдєлмєрийн чадвараа тvр хугацаагаар алдахаас ємнє гурав, тvvнээс дээш сараар тэтгэмжийн даатгалын шимтгэл тєлж ажилласан даатгуулагч хєдєлмєрийн чадвараа тvр алдсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасан учир даатгуулагчид ХЧТА-ны тэтгэмж олгоно. Иймд эмнэлгийн хуудсаа бичvvлж аваад байгууллагын нягтлан бодогчдоо єгч тэтгэмжээ бодуулж авах ёстой. Тус хуулийн 24.1.4-т заасан “ХЧТА-ны тэтгэмж авах даатгуулагч хєдєлмєрийн чадвар алдсан єдрєєс хойш дєрвєн долоо хоногийн, хэрэв хvндэтгэн vзэх шалтгаантай бол зургаан сарын дотор шийдвэрлvvлэх vvрэгтэй байдаг.
Харъяа НД-ын хэлтэст хандаарай
- Манай нєхєр хувийн компанид ажилладаг. Цалингаас нь нийгмийн даатгалын шимтгэл байнга суутгадаг хэр нь бидэнд нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан эсэх нь мэдэгдэхгvй байна. Мєн саяхнаас ажилчдын шагналт цалингаас нийгмийн даатгалын шимтгэл авахгvй, цалингаас гадуур олгох юм. Энэ зєв vv?
-Ажил олгогчдын нийгмийн даатгалын шимтгэл тєлєхтэй холбоотой тооцоо, тэдгээрийн vндэслэлийг нийгмийн даатгалын байгууллагаас хянаж байх vvрэгтэй. Мєн тухайн байгууллагад ажиллаж байгаа даатгуулагч єєрєє тухайн vед нь хянаж, энэ талаарх гомдол саналаа нийгмийн даатгалын байгууллагад тавьж шалгуулах эрхтэй байдаг. Та энэ тохиолдолд байгууллагын нягтлан бодогчоос нийгмийн даатгалын дэвтэрээ авч vзэх хэрэгтэй. Мєн нийгмийн даатгалын тухай хуулийн 32-р зvйлд даатгуулагч нь vндсэн цалин болон нэмэгдэл, шагналт цалингаас нийгмийн даатгалын шимтгэл заавал тєлнє гэсэн байдаг. Иймээс дээрх нєхцєлд та шагналт цалингаасаа ч нийгмийн даатгалын шимтгэл тєлєх ёстой. Танай ажил олгогч НД-ын тухай хууль болон таны эрхийг ч зєрчиж байна.
Ажилтанд сул зогсолтын олговрыг ямар тохиолдолд олгодоггvйвэ?
- Сул зогсолтын vед ажил олгогч ажилтныг єєр ажилд шилжvvлж болно. Тэр ажлын цалин нь ємнє нь авч байсан цалингаас багагvй байх ёстой. Харин ажил олгогчийн олгож буй ажлыг ажилтан хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр хийгээгvй тохиолдолд тvvнд сул зогсолтын олговор олгохгvй.
ЧДНД Хэлтэс МVЭХ-ны Хууль зvйн зєвєлгєє єгєх тєвтэй хамтран бэлтгэв.
|
|
|
Нийтэлсэн: 2010-01-21 | Уншсан: 477 | Буцах |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. |
|
|
|
 |
 |
|
|
Мэдээллийн ангилал |
|
|
|
|
ШИНЭ 50 ЗАР |
|
|
ВАЛЮТЫН ХАНШЫН МЭДЭЭ |
|
|
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ |
|
|
ЗОЧДЫН УУХАЙ! |
|
|
|
|
|
|
|