| Нүүр хуудас « Улс төр |
| Т.Ганди: Гадаадаас авах ажилтны тоонд квот тогтооно
|
|
|
|
-Сvvлийн vед гаднаас ажиллах хvч авахаа болиод мэргэжилтэй боловсон хvчнээ бэлдэх хэрэгтэй гэж ярих болсон. Угаасаа гадаад ажилтнуудад монголчууд дургvй байдаг. Тэгсэн атал Засгийн газар гаднаас авах ажилтнаа дэмжих бодлого баримтлаад байдаг нь ямар учиртай юм бэ?
Энэ удаагийн шийдвэр гарснаар гаднаас орж ирдэг ажилтнуудыг нэг шугамтай болгож байгаа юм.
Ер нь хуулийн хэрэгжилт муу, гадаадаас орж ирсэн ажилтнууд алдаа гаргадгаас vvдэн аль нэг яам, сайдыг харддаг. Хятадууд олширч байна гэж дургvйцэх нь ч тvгээмэл. Гэхдээ бид ямар ч vндэслэлгvйгээр ялгаварлан гадуурхаж болохгvй шvv дээ. Хамгийн гол нь нэг шалгуур vзvvлэлт, хууль дvрмийн дагуу хяналтын ямар механизмтай байхаа тодорхой болгож єгєх ёстой. Хаврын чуулганы эхэнд бид "Гадаадаас ажиллах хvч авах тухай" хуулийнхаа єєрчлєлтийг УИХ-д єргєн барихаар тєлєвлєєд байгаа.
Хуулиндаа хяналтыг маш тодорхой тусгаж єгєх шаардлага зайлшгvй бий.
Мєн журмыг нарийвчилсан заалттай болгох хэрэгтэй байна л даа. Єнгєрсєн жил гаднаас ажилтан авч буй компаниудтай ярилцаад яагаад монгол ажилтан авч болохгvй байгаа талаар судалсан. Нєгєє л мэргэжилтэй боловсон хvчний хомсдолын асуудал босдог. Тэр утгаараа мэргэжилтэй ажилтан яаралтай бэлдэх шаардлага бий гэж ойлгож болно. Тэр болтол гаднаас ажилтан авахаас єєр аргагvй л дээ.
-Гадаадаас авах ажилтны тоонд квот тогтоох уу?
-Квот тавина. Мэргэжилтэй ажилтан бэлтгэгдсэн, vгvйг ангилж квотыг нь нарийвчлан тогтооно.
-Тэгэхээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр гадаад ажилтан оруулж ирэх асуудлыг шийднэ гэсэн vг болж таараад байна. Эндээс харахад гадаад ажилтны тоо одоогийн байгаагаасаа нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?
-Vгvй, нэмэгдэхгvй. Тэгж хий хардаж болохгvй. Намайг сайдаар ажиллаж эхэлснээс хойш гаднаас орж ирж байгаа ажилчдын хувь буурсан. Ажлын байрны тєлбєрийг 50 хувиар бууруулсан болохоор гаднаас ирэх ажилчдын тоо буурч байгаа.
Сонирхуулахад эдийн засгийн хямрал нєлєєлж, 9000 ажилтныг тєлбєрєєс чєлєєлж байхад ердєє 6000 хvн орж ирсэн.
-Манай улсад хэдэн орноос гадаад ажилтан ирж ажилладаг юм бэ. Энэ талаар нарийвчилсан тооцоо судалгаа байдаг уу?
-80-аад орны мэргэжилтнvvд орж ирж ажилладаг.
|
|
|
Нийтэлсэн: 2010-01-21 | Уншсан: 501 | Буцах |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. |
|
|
|
 |
 |
|
|
Мэдээллийн ангилал |
|
|
|
|
ШИНЭ 50 ЗАР |
|
|
ВАЛЮТЫН ХАНШЫН МЭДЭЭ |
|
|
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ |
|
|
ЗОЧДЫН УУХАЙ! |
|
|
|
|
|
|
|