бvрхvvлтэй. 19 аймгийн 198 суманд євєлжилт хvндэрснээс 8 аймгийн 94 суманд байдал онцгой хvнд байна. Євєрхангай аймгийн Сант, Баянгол, Баян-Єндєр, Тєгрєг сум гамшгийн зэрэгт хvрсэн бол Хархорин, Хужирт, Бат-Єлзий суманд байдал хvндэрчээ. Баянхонгор аймагт гамшгийн хэмжээнд хvрээгvй ч 13 суманд євєлжилт хvндэрсэн, Ховд аймгийн Алтай, Булган, Vенч суманд гамшиг нvvрлэж 7 суманд хvнд байна. Говь-Алтай аймгийн 13 сум гамшгийн байдалтай байгаа бол Баян-Єлгий аймагт 4 сум зудтай, Сагсай суманд євєлжилт хvндэрчээ.
Увс аймагт гамшиг нvvрлээгvй ч 15 суманд євєлжилт хvндрээд байгаа тухай Онцгой байдлын ерєнхий газрын дэд даргаар ахлуулсан vнэлгээний ажлын хэсэг мэдээлсэн байна.
Євєлжилт хvндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Єлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Євєрхангай, Ємнєговь, Увс, Тєв, Ховд, Хєвсгєл аймагт 7303 єрхийн 21.560 хvн /vvнээс 7620 хvvхэд, 2778 єндєр настан, 831 жирэмсэн эх/ отроор явж байгаа бєгєєд 8880 хvн эмнэлгийн тусламж, vйлчилгээ авах боломжтой.Гэвч цєєнгvй иргэд тусламж, vйлчилгээ авахад хvндрэлтэй, хоол хvнс, тvлш, євс, тэжээлийн дутагдалд оржээ. Нийт 26 суманд хvн эмнэлгийн автомашин шаардлагатай байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хvрэлбаатар нар євєлжилт хvндэрсэн аймгуудын удирдлагатай 2010 оны 1 дvгээр сарын 21-ний єдєр видео хурал хийж цагийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|