монголчууд капиталын эрин зуунд чамлахааргvй олон зvйлийг амжууллаа. Vvний илрэл нь “Vндэсний брэнд”-ийн хэрэглээ єдрєєс єдєрт єргєжиж, томоохон пvvс компанийн гvйцэтгэх удирдлага монголчууд гvйцэтгэх “засаглал”-д найдвартай удирдагч болохыг баталж чадсан явдал.
Шинэ vеийн шилдэг захиралуудыг бэлтгэн гаргах зорилготой Монгол Корпорациудаа Дэмжье Уриалга гарган ажиллаж буй CEO COLLEGE багийн зvгээс , Оллоо ХК, зэрэг байгууллагуудтай хамтран Монголын шилдэг CEO нарыг нэрлэж, удирдаж буй компаниудаа єєр єєрийн салбаруудад сvvлийн жилvvдэд єндєр бvтээлтэй удирдаж буй зургаан эрхэмийг Монголын Шилдэг Сeo нараар єрємжлєсєн байна.
Шилдэг СЕО-гоор Мобиком корпорацийн захирал Д.Болор, Хаан банкны гvйцэтгэх захирал Ж.Питер Морроу, АПУ трейдинг ХХК ний гvйцэтгэх захирал Ш.Алтанбагана, Тэнгэр санхvvгийн нэгдэлийн гvйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Монгол тамхи со ХХК-ний гvйцэтгэх захирал Ц.Баянмєнх, Витафит группын гvйцэтгэх захирал С.Болорсайхан нарыг зарлалаа.
Монголын Шилдэг Сeo нарыг шалгаруулах ажлын хэсэг буюу Сeo Сollege багт монголын мэргэшсэн нягтлан бодогчидийн институт, Хьман фортис ХХК, Монгол ємгєєлєл хууль зvйн фирм, Монголын лектор тєв, Компанийн засаглалын хєгжлийн тєв зэрэг байгууллагууд багтдаг аж.
Д.БОЛОР МОБИКОМ КОРПОРАЦИ ГVЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Монголын vvрэн телефон хийгээд интернетийн салбарт анхдагч хийгээд тэргvvлэгч нь болох “Мобиком” корпораци энэ онд Монголын хэрэглэгчдэд зориулж, Blackberry хийгээд 3,5G технологийг оруулж ирсэн нь манай улсыг технологийн хєгжил дэвшилд дагуулсан нэгэн єндєр шат босгосон vйл явдал байлаа. Тус корпорацийн гvйцэтгэх захирал болох Д.Болорын хувьд Маркентингийн албаас одоогийн албан тушаалд шилжиж, “Моби Тэмvvлэл” тєслийг мєн л 2009 онд эхлvvлсэн нь хямралын vед ч нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой гэсэн бизнесийн мєн чанарын илрэл болсны зэрэгцээ “Боловсролын салбар хєгжлийн эх vндэс” гэж vзсэн нийт хэрэглэгчдийнхээ санаа зорилгыг биелvvлэхээр их ажлын гарааг энэ онд тавилаа. Тvvнчлэн орчин цагийн Монгол залуусын, оюутан сурагчдын хvсэл мєрєєдєл, шинэ сонголт, шинэ хэв маягт тулгаарласан “Be” брэнд нь єдгєє хамгийн олон залуусыг хамарсан єргєн сvлжээ болж чадсан юм.
Мєн зєвхєн энэ онд гэхэд л Шведийн “Эриксон” компанитай хамтарч Монголд єндєр хурдны хєдєлгєєнт интернэт vйлчилгээ, дуудлага хадгалах vйлчилгээ, гар утаснаасаа телевиз vзэх, урьдчилсан тєлбєрт дараа тєлбєрт болгох гээд техник технологийн олон шинэ боломжийг vйлчлvvлэгч олондоо хvргэсэн нь тvvний удирдлагад ажиллаж буй багийн амжилт болон шинэ оныг угтаж байна.
Ш.АЛТАНБАГАНА: “АПУ ТРЕЙДИНГ” ХХК-ИЙН ГVЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
“АПУ Трейдинг” ХХК-ийн гvйцэтгэх захирлаар ажиллаад гурван жилийг vдэж буй. Тvvнийг АПУ ХК-ийн сvvлийн жилvvдийн амжилтад хамгийн гол нэмэр оруулсан хvн гэж мэргэжилтэнvvд vнэлдэг. “АПУ” энэ хугацаанд олон брэнд бvтээгдэхvvнvvдийг зах зээлд амжилттай гаргаж хэрэглэгчийн сонголт болгож чадсан. Зах зээлд эзлэх байр суурь болон борлуулалтын хэмжээгээ ч нэмэгдvvлж тэргvvлэх байр сууриа баталгаажуулж байна. Архи пивоны зах зээлд 50 гаруй хувийг, сvv болон ундааны зах зээлд 20 гаруй хувийг эзэлдэг.
Энэ амжилтын vндэс нь хэрэглэгч, харилцагч руу чиглэсэн компанийн бодлого, бvтэц зохион байгуулалтын єєрчлєлт байсан гэж vзэж болно. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан бизнесийг ёс зvйтэй, шударга зарчимтай явуулдаг.
Улсын тєсєвт жил бvр 20-25 тэрбум тєгрєг тогтмол тєлєхєєс гадна боловсрол, эрvvл мэнд урлаг спорт , хvмvvнлэгийн чиглэлээр олон тєсєл хєтєлбєрvvдийг хэрэгжvvлж байна. Стратегийн чиглэлээр монголдоо дээгvvр vнэлэгддэг тvvний бизнес ба єрсєлдєєнд анализ хийх чадвар, шийдвэр гаргалтын хурд нь бусдаас эрс ялгардаг. Тvvний хувьд сургалт хийх, зєвлєгєє єгєхєд чиглэлээр туршлагатайгаас гадна багаар ажиллах чадвар сайтай, ганцаарчилсан тоглолт хийдэггvй онцлогтой.
Ceo Сollege багаас “ШИЛДЭГ CEO” хэмээн тодруулсан нь компанийн гvйцэтгэх удирдлагыг мэргэшсэн тvвшинд явуулж менежментийн сvvлийн vеийн ололтуудыг компанидаа хамгийн тvрvvнд нэвтрvvлж, хєрєнгє оруулагчдын хєрєнгийг ихээр нэмэгдvvлсэн явдал юм.
Ж.ПИТЕР МОРРОУ ХААН БАНК ГVЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Ж.ПИТЕР МОРРОУ. Тvvний тухай єгvvлэхэд юун тvрvvнд Монголын хєдєє аж ахуйн банкыг нэхэн єгvvлэх хэрэгтэй. Монгол Улсын банк санхvvгийн хямрал доройтож, чанаргvй зээлийн vлдэгдэлд буулгаа авахуулах нь холгvй байсан тус банкийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Дэлхийн банк, АНУ-ын Олон улсын хєгжлийн агентлаг хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Олон улсын банк санхvvгийн туршлагатай менежер АНУ-ын иргэн Ж.Питер Морроугаар 2000 оноос удирдуулах болсон юм. Єдгєє тэрээр єєрийн мэдлэг чадвараар ХААН банкны гvйцэтгэх захирлын албыг хашиж, хямралын vед нэн хэврэгт тооцогдож буй Монголын арилжааны банкуудыг амжилттай ажиллаж чадна гэдгийг нотолж чадлаа.
Зєвхєн нэг сарын ємнє гэхэд Монгол орны єнцєг булан бvрт байрлах 488 салбараараа дамжуулан таван сая дахь харилцагчидаа зээл олгож, Монгол орны єнцєг булан бvр 2000 оны наймдугаар сард хvлээж авсан банкныхаа активыг их наяд тєгрєг болгосон нь зуу дахин єссєн vзvvлэлт болов. Мєн энэ онд улс даяар онлайн сvлжээтэй хамгийн анхны банк болсон нь хямралтай эвлэрч бус зєв менежмент, зєв удирдлагаар хэрхэн амжилт олж болдгийн баталгаа гэхэд болно. Тvvний энэ л амжилтыг vнэлж ХААН банкийг “Euromoney”, “Global Finance”, “The Barnker” гэсэн дэлхийн нэр хvндийн сэтгvvлээс Монгол Улсын банк санхvvгийн салбарын шилдэг хэмээх шагналыг олгож ирсэн бєгєєд Ж.Питер Морроу-г барууны банк санхvvгийн салбарын шинэ менежмент, шинэ соёлыг Монголд нэвтрvvлж чадсан гэдгийг нь ч онцлохгvй байхын аргагvй биз ээ.
ЦЭДЭВИЙН БАЯНМЄНХ. “МОНГОЛ ТАМХИ СО” ХХК-ИЙН ГVЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
“Монгол тамхи Со”-г анх 2000 онд байгуулахад ажлын гараагаа менежерээс эхэлсэн тэрээр гvйцэтгэх захирлын албыг хаших болоод гурван жил болж буй. Ирэх онд арван жилийн ойгоо тэмдэглэх тус компанийн Монголын тамхины зах зээлд гvйцэтгэсэн vvргийг улсын тєсєвт тєлдєг 12-14 тэрбум тєгрєгєєр нь тодорхойлж болохгvй. Учир нь, Монгол Улсын хууль бус тамхины зах зээлийг ил болгож, улсын тєсєвт орох орлогыг тодорхой болгосны зэрэгцээ Монгол улсад тамхины стандартыг шинэчлэн батлуулсан.
Ц.Баянмєнх захирал 2007 онд гvйцэтгэх захирлын албыг хашиж эхлэхдээ “Монгол тамхи Со”-гийн бvтээгдэхvvнд шинэчлэл хийж, vйлдвэрлэж буй тамхиных нь амьдралын мєчлєгийг дуусч байсан гэдэг зах зээлийн оношлогоог хийн улмаар шинэ амт, шинэ хэрэглээг бий болгосноор тухайн жилийн орлого нь 20 хувиар нэмэгдсэн байна.
Улмаар 2009 онд дэлхийд тvгсэн, нэр хvндтэй брэнд болох “Dubliss” брэндийг Монголд єлгийдєн авч, Франц улстай хамт vйлдвэрлэлийн нээлтийг хийсэн. Тvvнчлэн Япон улсын “Mitsubishi Rayon” корпорацийн шvvлтvvрийн vйлдвэрийг Монголд байгуулсан нь vйлдвэрлэлийн зардлыг асар ихээр хэмнэж, найман сарын турш Японы талд шилжvvлэх мєнгєєрєє vйлдвэрлэл байгуулсан нь “Монгол тамхи Со”-д шинэчлэлийг авчирсан.
Тэгвэл тvvний менежментийн хамгийн том зарчим нь бvтээгдэхvvнийхээ амьдрах хугацааны мєчлєгийг сайн мэдрэх, хэрэглэгчдийн шинэ эрэлт хэрэгцээг цаг тухайд нь олж тогтоохын зэрэгцээ 2010 онд vйлдвэрлэлээ бvрэн автоматжуулахын зэрэгцээ тамхины борлуулалтаа массын тєвшинєєс цєєнхийн хэрэглээ рvv чиглvvлэхээр ажиллаж байгаа аж.
ЧУЛУУНЫ ГАНХУЯГ ТЭНГЭР САНХVVГИЙН НЭГДЭЛ ГVЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
“ХАС” банк гэж ямар банк байдаг вэ. Энэ асуултад хариулахад хамгийн эхэнд санаанд ордог нэг хvн бол яах аргагvй Чулууны Ганхуяг. Тэрээр 1999 онд “Хєгжлийн Алтан сан”-гийн гvйцэтгэх захирлаар ажиллаж, улмаар 2001 онд Монголын 16 дахь арилжааны банк буюу “Хас” банкыг удирдаж эхэлсэн. Харин єнєєдєр “Хас” банк эдийн засгийн чадавхаараа арилжааны банкуудаасаа дєрєвдvгээр байрт жагсч, улмаар Монгол Улсын жижиг, дунд vйлдвэрлэлийг хєгжvvлэх, єрхийн бизнесийг дэмжихэд хамгийн vнэтэй хувь нэмрийг оруулж буй. Энэ нь арилжааны банкны том зээлдэгчийг дагах хандлагыг єєрчлєх, иргэд баян бол улс баян байна гэсэн энгийн атлаа том зорилгыг vvрч чадвал амжилт олно гэдгийг баталж єгсєн. Ийн бичил санхvvгийн бvтээгдэхvvн, тєслийн байгууллагаас арилжааны банк байгуулж чадсан туршлагыг нь Босни-Герцоговин, Боливи, Киргизстан, ХБНГУ-ын Банкны Академи зэрэг улс оронд урилгаар лекц уншиж, зєвлєгєє єгсєн. Тvvнчлэн хадгаламж зээлийн хоршоодод зориулж гаргасан “Хєгжлийн хєтєч” хэмээх бvтээгдэхvvнийг нь Дэлхийн банкны нэн ядууст туслах зєвлєлєєс “Шинэлэг санаа бvхий шилдэг санхvvгийн бvтээгдэхvvн”-ээр тодруулж байлаа. Мєн Монголын арилжааны банкны зах зээлд 2009 од хамгийн анх Европын сэргээн босголтын банкны анхны тvнш байгууллагаар сонгогдож байсан аж.
Хамгийн гол нь, тvvний хийж амжуулсан бvхнийг цувруулж бичихид асар зай орох тул Монгол Улсын 400 мянган иргэн энэ л “Хас”-аар дамжуулж ажил амьдралын дєрєєнд хvрч, амьдралд нь Ч.Ганхуяг захирлын удирдсан хамт олон сvv єргєж ирсэн гэдгийн онцлох нь зvй ёсны хэрэг бизээ. Харин єнєєдєр тэрээр Монгол Улсын олон улсын зах зээлд гаргах “Тэнгэр” санхvvгийн нэгдлийг байгуулж, ємнєє “Монгол улсын эдийн засгийг дэлхийд гаргана” гэдэг зорилго тавин ажиллаж байна. Эцэст нь Ч.Ганхуяг захирлаар удирдуулсан “Хас” банкны хамт олон єдгєє “Манай банк нэг сая ам.долларын тєсєвтэй, 850 ажилтныг гал тогоондоо багтаасан, 310 мянга гаруй харилцагчтай, 180 суманд vйлчилгээгээ хvргэж чадсан ажил хэрэгч банк” гэдгээрээ бахархдаг шиг монголчууд ч Чулууны Ганхуягаар бахархаж, шилдэг захирал гэдгийг нь хvлээн зєвшєєрєхгvй байхын аргагvй юм.
СОДНОМЫН БОЛОРСАЙХАН ВИТАФИТ ГРУППЫН ГVЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
“Витафит” группын гvйцэтгэх захирал тэрээр анх 2000 онд “Витафит инвест” ХХК ундаа, ус vйлдвэрлэх vйлдвэр байгуулж эхлэх vеэс ажиллаж эхэлсэн бєгєєд цаашид єнгєрсєн хугацаанд зєвхєн ус, ундаа, сvv гэсэн цэвэр хvнсний салбарт тvvний байгуулсан бизнесийн амжилтыг давтсан хvн єнєєдєртєє vгvй гэдэгтэй маргах хvн vгvй гэдэгт итгэж байна. Учир нь “Витафит” групп єнгєрсєн он жилvvдэд жил бvр Монгол Улсын тvvхэнд анх удаа хуванцар савтай хийжvvлсэн ундааны vйлдвэр, хуванцар савтай жимсний vйлдвэр, хийжvvлсэн ундааны vйлдвэр, тетрапак савтай шvvсний vйлдвэр, хими, микробиологийн шvvсний vйлдвэр гээд олон олон шинэ vйлдвэрийг ашиглалтад оруулсан бол ойрын хугацаанд Монголд дэлхийн шилдэг брэнд болох Пепси-г vйлдвэрлэх эрхийг авч, vйлдвэрлэлийн ажилдаа ороод байгаа юм.
Зєвхєн єнгєрсєн 2009 онд гэхэд л зах зээл дээр ундааны тєрєлд “Анар”, “Зєєлєн” , “Гоё”, “Мульти” гэсэн шинэ жvvсийг тєрєл тєрлєєр нь гаргахын зэрэгцээ “Єглєє” сvv, “Гоё тараг”-ийг шинээр гаргасан нь хэрэглэгч олны талархалыг хvлээгээд байгаа. Энэ бvхнийг удирдаж, жил бvр шинэ vйлдвэр, шинэ бvтээгдэхvvн гаргаж, ажилчдынхаа нийгмийн хангамж, ажиллах орчныг улам бvр сайжруулахыг чухалчилж буй С.Болорсайхан захирлын хувьд цэвэр хvнсний салбарт хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж хийгээд эрvvл мэндэд зуун хувь баталгаа гаргахыг чухалчилдаг аж. Тэрээр ирэх онд хамт олныхоо хамтаар шинээр арван нэр тєрлийн бvтээгдэхvvн гаргах бэлтгэлээ хангачихсан. Тvvнчлэн С.Болорсайхан захирлын эхлvvлсэн нэг том тєсєл нь Европын сэргээн босголт хєгжлийн банкны саналын дагуу компанийнхаа менежментийг шинэчлэн сайжруулах ТАМ тєсєл. Энэ тєслийг Япон улсын зєвлєгч нарын удирдлага дор хэрэгжvvлж, шинэ удирдлага, шинэ vйлдвэрлэл, шинэ стандартыг мєрдлєг болгож буй нь тvvнийг хvлээн зєвшєєрєгдсєн гvйцэтгэх удирдлага болохыг нь улам бvр батлах ажээ.
|