Тэмцээний "А" группт багтсан зохион байгуулагч Анголын баг Малитай 4:4 харьцаатай тэнцсэн бол Малавийн шигшээ баг 3:0 харьцаагаар Алжирыг буулган авч, томоохон шуугиан дэгдээлээ. Тэд Африкийн цомын тэмцээний тvvхэнд анх удаагаа ийм ялалт байгуулж байгаа юм. Тvvнчлэн "В" группт єрсєлдєж буй Зааны ясан эрэг хэсгийн эхний тоглолтоо Буркина Фасогийн тааруухан багтай хийж, гоолгvй тэнцсэнээр мєн л шуугианы эзэд болов. Тэмцээний шилдгvvдийн тоонд багтаж буй Алжирын баг тоглолтын эхний хагас єндєрлєхєд 2:0-ийн харьцаатай ялагдаж байсан. Руссель Мвафулирва болон Элвис Кафотека нар эхний vеийн шилдгvvд болж, улмаар хоёрдугаар хагаст Дейв Банда тоглолтын цэгийг тавьжээ. Мєн тус группт багтсан тэмцээнийг зохион байгуулагч Ангол болон Малигийн багийн тоглолт бараг хоосон шахам цэнгэлдэхэд єрнєж, 4:4 харьцаатай тэнцээгээр єндєрлєсєн. Ийнхvv "А" хэсгийг Малавийн баг гурван оноотой тэргvvлж, Анголын баг удаалж байна. Мєн Кабинда хотын цэнгэлдэхэд болж єнгєрсєн "В" хэсгийн тоглолтод Дидье Дрогба тэргvvтэй Зааны ясан эрэгийн баг Буркина Фасотой гоолгvй тэнцэж, оноо хуваасан. Цэнгэлдэхэд хуран цугласан хєгжєєн дэмжигчид Зааны ясан эрэгийн багийг халуу дулаан алга ташилтаар угтан авсан боловч тэдний єрсєлдєгчид болох Буркина Фасо хурдан шаламгай, чадварлаг тоглолт гаргаж, Зааны ясан эрэгийнхэнд гоолын боломж олгоогvй юм.
Ташрамд дурдахад, тэмцээний "В" хэсэгт хуваарилагдаад байсан Того улсын шигшээ багийнхан єнгєрсєн долоо хоногийн баасан гаригт болсон аймшигт халдлагын улмаас тэмцээнд оролцохгvй байх шийдвэр гаргаж, нутаг буцсан учир Тогогийн багтай хийх тоглолтыг цуцлаад байна. Энэ хэсэгт мєн Ганын баг багтсан бєгєєд тэд хэсгийн эхний тоглолтоо ирэх баасан гаригт Зааны ясан эрэгийн эсрэг хийх юм. Тэмцээний "С" хэсэгт Египетийн баг Нигертэй, Мозамбикийн баг Бениний шигшээтэй тоглох бол "D" хэсэгт Камерун Габонтой, харин Замби Тунисийн багтай тоглоно. |