| Нүүр хуудас « Cпорт |
| Нударган зодоонд бvх Хоккейчид оролцжээ
|
|
|
|
Тоглолт эхлээд дєрвєн минут єнгєрч байхад "Витязь"-ийн канад тоглогчид болох Веро, Сагден хоёр эсрэг багийн тоглогчид руу дайран зодоон єдєєжээ. Энэ сєргєлдєєн арван тоглогчийн хоорондох зодоон болон єргєжсєн тул шvvгч зургаан тоглогчид хоёр минутын торгууль хvлээлгэсэн байна. Гэтэл шvvгчийн энэ хатуу шийдвэр бусад хоккейчдод нєлєєлсєнгvй. Тоглолт эхлээд удаагvй байтал дахин зодоон vvсч, энэ удаад хоёр багийн тоглогчид бvгдээрээ оролцсон. Зодоон хагас цаг хэртэй vргэлжилсний эцэст шvvгчид нєхцєл байдлыг арай гэж тогтворжуулаад нударган байлдаанд оролцсон бvх хоккейчдод торгууль єгчээ. Гэтэл энэ торгуулийн дvнд хоёр багийн тоглогчдын талаас илvv нь тоглох боломжгvй болсон тул шvvгчид тоглолтыг зогоохоор шийдвэрлэжээ. ТХЛ-ийн Сахилга батын комисс 20 гаруй хоккейчид оролцсон энэ асуудлыг авч хэлэлцээд багуудыг тус бvр нэг сая рублиэр торгож, багуудыг 5-0-ээр ялагдсанд тооцох шийдвэр гаргалаа. Мєн зодоонд толгойлон оролцсон Сагден тэргvvтэй гурван тоглогчдод 150 мянгын торгууль ногдуулсан байна. Хэрэв "Витязь" баг ийм асуудал дахин vvсгэвэл лигээс хасах хvртэл арга хэмжээ авахыг ТХЛ-ийн удирдлага анхаарууллаа.
"Витязь" клуб зодоон єдєєх тал дээр ТХЛ-т толгой цохиж яваа. Ялангуяа гол єрсєлдсєгч багийнхаа єєдєєс хэт бvдvvлэг тоглож цєєнгvй хvнийг гэмтээсэн. Vvний тод жишээ бол канад тоглогч Брендон Сегдоны "Атланта", "Локомотив" багийн тоглогчидтой хийсэн зодоон юм. "Витязь" єрсєлдєгч багийнхаа лидерvvдийг айлгах, зодоон нvдээн хийлгэх vvднээс Сегдоныг улирлын эхэнд элсvvлсэн. Мєн Веро ийм vvрэгтэйгээр тоглодог тул цєєнгvй асуудал vvсгэж ирлээ. Тус багийн тоглогчид ингэж илт бvдvvлэг байдлаар тоглох болсон тул ТХЛ ийнхvv хатуу арга хэмжээ авчээ. 1980-2000 оны хооронд НХЛ-д мандаж байсан тафгай буюу зодоончдыг тvлхvv тоглуулах арга барилд тус баг шилжсэнд Оросын олон баг сэтгэл дундуур байгаа юм. Учир нь эдгээр залуус хоккей тоглох бус зодолдоон єдєєх зорилготойгоор талбайд гардаг тул олон шилдэг хоккейчдыг гэмтээж байсан. НХЛ эдгээр тоглогчдоос эрс татгалзаж, цэвэр хоккейг эрхэмлэх болсон тул бvдvvлэг тоглолттой хvмvvст тоглох орон зай vгvй болсон юм. Тиймээс тэд сvvлийн жилvvдэд нутаг сэлгэж Оросын лигт идээших болжээ.
Ж.БАЯРЖАРГАЛ
Эх сурвалж: Таванцагариг |
|
|
Нийтэлсэн: 2010-01-14 | Уншсан: 269 | Буцах |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. |
|
|
|
 |
 |
|
|
Мэдээллийн ангилал |
|
|
|
|
ШИНЭ 50 ЗАР |
|
|
ВАЛЮТЫН ХАНШЫН МЭДЭЭ |
|
|
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ |
|
|
ЗОЧДЫН УУХАЙ! |
|
|
|
|
|
|
|