Хэдхэн хормын дараа 2010 он гарах гэж байна. Шинэ он, шинэ тоолол эхлэх гэж байна. Хуучин оноо vдэж, шинэ оноо угтах нь хvн бvрт ер бусын сэтгэгдэл тєрvvлдэг.
Аливаа он цаг нь тухайн vед амьдарч буй хvмvvсийн амьдралын тусгал болж vлддэг. Улирч буй 2009 он ч ялгаагvй. Хэдхэн хормын дараа Монголчууд та бидний хамтын бvтээл болсон эдvгээгийн 2009 он тvvх болж vлдэнэ.
Єнгєрч буй онд хамгийн олон хос хуримлаж, бас сvvлийн хорин жилийн тvvхэнд хамгийн олон шинэ хvн Монголд мэндэлжээ. 2009 онд Монгол улс 68 мянган шинэ иргэнээр бvл нэмжээ. Энэ онд олон мянган 6-н настнууд анх удаа сургуулийн алтан босгоор алхсан бол, мєн олон мянган залуус сургуулиа тєгсєж ажил амьдралын их гараанд хєл тавьжээ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хичээж зvтгэсэн олон монголчууд амжилтын эзэд болцгоожээ. Тэдний дотроос манай спорт урлагийнхан, уран бvтээлчид, чєлєєт vйлдвэрлэгчид єнгєтэй байлаа. Манай тариаланчид атар газар эзэмшсэнийхээ хагас зууны ойг арвин ургац, єндєр амжилтаар угтлаа. Халх голын ялалтын тvvхт 70 жилийн ой тохиож ард иргэд маань ахмад vеийнхнийхээ баатарлаг, гавъяат vйлсийг бахархан тэмдэглэлээ. Монголчууд ардчилсан тvvхэн сонголтоо баталгаажуулж, ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг Монгол тvмний нийтлэг ололт, vнэт зvйл, vндэсний бахархал болгож олон жилийн хуваагдалдаа цэг тавьж чадлаа. Ардчилал, эрх чєлєєнийхєє ололтыг газар бvр агуулгын хувьд баталгаажуулан бэхжvvлэх их ажил vргэлжилсээр байна.
Єнгєрч байгаа онд эдийн засгийн хямрал, дэлхийн дулаарал, олны сэтгэлийг тvгшээсэн тvгээмэл хvндрэл сорилтууд ч биднийг тойрсонгvй. Гэхдээ Монголчууд энэ бvхнээс сургамж авч, Монгол хvн Монголоо дэмжин улсаараа урагшлахын vлгэр дууриаллыг бас vзvvллээ. Монголын ард тvмний аж амьдралыг дээшлvvлэх, эдийн засгийн боломж хvчин чадлыг огцом нэмэгдvvлэх, ард иргэдийнхээ эд баялагтаа эзэн байх эрхийг баталгаажуулахад чиглэсэн зарим чухал шийдлvvд гарч, гэрээ хэлцлvvд батлагдлаа.
Цаашид Монгол тvмний нийтлэг эрх ашиг, хєгжил дэвшилд хувь нэмэр болох олон сайн шийдэл, олон бvтээн байгуулалт єрнєнє гэдэгт итгэлтэй байна.
Дэлхий хэмээх нэгэн гэр бvлийн хvндтэй, нэр тєртэй, бvрэн эрхт гишvvний хувьд Монгол Улс ч олон улс, хvн тєрєлхтний анхаарал татсан чухал асуудлаар байр сууриа илэрхийлж идэвхтэй ажиллаа.
Ирж буй 2010 онд Монголынхоо сайн нэрийг, аав ээжийнхээ сайхан алдрыг, ус нутгийнхаа нэр тєрийг хvн бvр сайнаар гаргаж, єндєрт єргєнє гэдэгт би итгэж байна.
Азай буурал ахмадууддаа, алаг бяцхан vрсдээ Монгол гэдэг нэгэн айлын нийт аав ээж, ах дvv, охид хєвгvvддээ ирж байгаа шинэ оны мэнд хvргэе.
Хоёр оны зааг дээр шинэ хvн єлгийдєж байгаа эх баригчдад, ээлжийн ажилтай байгаа хvн бvрт, газар газар алба хааж байгаа цэрэг дайчиддаа шинэ оны мэнд хvргэе. Малчид, тариаланчид, багш, эмч, ажилчид, тєрийн тvшээд, оюутан залуус, гадаад дотоод хаана ч бай шинэ оноо угтаж байгаа нийт иргэддээ шинэ оны мэнд хvргэе. Амьдралын хvнд хvчрээс шалтгаалан шинэ оноо сэтгэл хангалуун угтаж чадахгvй байгаа хvмvvст шинэ жилийн гал халуун мэнд дэвшvvлж, сайн сайхныг хvсэн ерєєе.
Єєрийн улс орон, байгууллагаа тєлєєлєн манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орны иргэдэд, манай улсыг дэмжин тусалж, хамтран ажиллагч нийт хvмvvст шинэ оны нєхєрсєг, халуун мэнд хvргэе. Happy New Year.
Одоо та бvхэн оргилуун дарсаа бариарай. Бие биендээ баяр хvргээрэй. Сайхан ерєєл хэлээрэй. Энхрий бяцхан vрсээ vнсээрэй. Аав ээж, євєє эмээ, настан буурлууддаа баярлалаа гэж хэлээрэй. Хол газар яваа нэгэндээ, дотнын хvмvvстээ шинэ оны мэнд хvргээрэй.
Та бvхний зарим нь шинэ оны баяраа тэмдэглэсэн, зарим нь одоо тэмдэглэж байгаа байх. Харин бид бvгдээрээ одоо шинэ оноо угтан авах гэж байна. Шинэ оны баяраар хvн бvр бие биендээ сайхан ерєєл єргєж, билэгтэй vгс хэлэлцдэг. Одоо гарч буй шинэ-2010 он хvн бvрийн, та бvхний бие биендээ хандаж хэлсэн ерєєл, билэг бvхэн биелсэн, Монгол тvмний хийморь єєдєє сайхан жил байх болтугай. Шинэ оны мэнд хvргэе. Аз жаргал, сайн сайхан бvхнийг хvсэн ерєєе.
Миний Монголын сайн нэр, суу алдар мандан бадрах болтугай. Баяртай 2009 он, Сайн байна уу 2010 он. Баярлалаа.
|