www.webcompanyonline.net
Хайх сэдэв:
Нийгэм Танин мэдэхүй Улс төр Боловсрол
Соёл урлаг Эргэн тойронд Байгаль Дэлхий дахинд
Мэдээлэл технологи Эх орон Cпорт Зөвлөгөө
НYYР :: ВИДЕО СУВАГ :: ЗАР СУРТАЛЧИЛГАА :: ВЭБ ЛИНК :: МЭДЭЭ :: ХЭЛЭЛЦYYЛЭГ
Зvйр цэцэн vгс Yлгэр, домог, тууль Оньсого, таавар Монгол арга, ухаан Лавлагаа Тvргэн хэллэг Ертөнцийн 3 Ёс заншил
Тvvх, соёл

155021

155021
Эрхэм хэрэглэгч та бvхэн гар утаснаасаа зараа оруулаарай. Та бvхэн мессеж бичих текстийнхээ урд u гэж бичээд нэг хоосон зай аваад Мобиком болон Скайтелийн 155021 дугаар луу илгээнэ. Жишээ нь: u nissan markiin mashin hymdhan zarya. Амжилт хvсье! УУХАЙ!...
SMS зар: 99127885 - hoorhonbusguitei taniltsahgui   |   99127885 - test   |   99114491 - Ta buhen manai negjni automat mashinaar yilchlyylj gar utasaa tsenegleerei. Vendex Terminal XXK   |   99095456 - Zil130 chirguultei zarna Saixan mashin shu une bolomjiin   |   99131596 - Urchlee arilgaj zaluujuulax uilchilgeetei AMERIK.n mask zarna   |   91194732 - uukhaiuukhai   |   91159959 - 120DOFFICE TUREESLENE   |   99127885 - test1   |   99127885 -   |   -   |  
Нүүр хуудас « Улс төр
Монголын ардчилал 20 жилд: Vнэн байдал хийгээд итгэл найдвар
Гавъяатай хvмvvс нь гавъяагаа vнэлvvллээ, Ардчиллын алтан хараацайнууд дундаас Улсын баатар хvртэл тєрлєє. Баярын хуралд тєрийн єндєрлєгvvд угсраа урт урт илтгэл тавьж, дурсаж, шагнаж, УИХ хvндэтгэлийн чуулган хийлээ. Ингэх нь ч зvй ёсны хэрэг. 20 жилийн ємнє болсон тэрхvv vйл явдал vнэхээр монголчуудын сэтгэлгээнд эргэлт авчирсан, нийгмийн нэг тогтолцооноос нєгєє тогтолцоо руу оготны хамраас ч цус гаргалгvй эв зvйгээр шилжсэн, олон хvний эрэлхэг зориг, уужуу сэтгэл шингэсэн vйл явдал байсан. Тиим ч учраас монголчууд ардчилсан хувьсгалыг хийсэндээ vргэлж сэтгэл хангалуун явдаг хэмээн удаа дараагийн судалгаанд хариулсан байдаг юм.

Энэ 20 жилд монголчууд нээлттэй нийгмийн vр шимийг боломжоороо хvртлээ. Ємнєх нийгэмд хаалттай, хориотой байсан vндэсний уламжлалуудаа сэргээлээ. Олон намын тогтолцоотой боллоо. Ємчийн олон хэлбэрийг хvлээн зєвшєєрлєє. Иргэд хувийн ємч хєрєнгєтэй болж байна. Хэнээс ч айхгvй vгээ хэлж, vзэл бодлоо уралдуулж байна. Олон урьгалч vзэл нийгэмд газар авсан. Тєр засгаа ардчиллын зарчмаар хэнээс ч хараат бус чєлєєтэй сонгон байгуулж байна. Гадаадын аль ч орон руу чєлєєтэй зорчиж байна. Хvний эрх, эрх чєлєєний тухай урьд сонсогдоогvй ихээр ярилаа, тэмцлээ. Зарим vр дvн гарч байна. Гэх мэт тоочоод байвал нэг талаасаа ололт амжилт дvvрэн 20 жил єнгєрчээ. Энэ бvхнээс хамгийн чухал нь монголчууд ардчиллын замыг сонгосондоо ямар ч байсан сэтгэл хангалуун байгаа явдал юм. Иргэд хэзээ ч ардчиллын замыг сонгосон нь буруу байжээ гэдэггvй бєгєєд харин ч ардчиллаас vргэлж сайн сайхныг хvлээж, итгэл найдвар тавьсаар 20 жил болж байна.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн vєэр тєр, засгийн тэргvvнvvдийн тавьсан илтгэлээс "байгуулсан ардчиллаа цаашид бэхжvvлнэ" гэсэн vгс дуулдав. Vvнээс тэд ч ардчилсан хувьсгалын vр дvнд сэтгэл хангалуун байгаа юм байна. Цаашид олсон ололтоо батжуулах чиглэлээр ажиллах нь гэж ойлгогдлоо. Тэдэнд итгэж байна. Дэглэмийн хувьд Монгол Улс арчилсан орон гэдгийг хойд, урд хєршєєс эхлээд, манайтай дипломат харилцаатай бvх л орон хvлээн зєвшєєрч байгаа. Бvр зарим нь Ази тив дахь ардчиллын vлгэр жишээ гэж магтдаг. Vнэхээр ч ардчиллын vндсэн ухагдахуунууд манай улсад байгаа. Дээр дурдсанчлан улс тєрийн хvрээнд иргэдийн чєлєєт сонголтоор тєрєє байгуулж байна. Хvний эрх, эрх чєлєєг дээдэлж, баталгаажуулах асуудлыг Vндсэн хуульдаа тусгаж єгсєн. Олон нам, олон урьгалч vзэл хэнд ч илэрхий. Эдийн засгийн хувьд vр ашигтай, бvтээмж єндєр, тэргvvлэх чиглэлvvдийг чухалчилж байна. Ємчийн олон хэлбэр хvлээн зєвшєєрєгдсєн. Хамгийн гол нь хvн ємнєх нийгмийн адил тєрийн эрэг шураг байхаа больсон. Хэлбэрийн хувьд хэн ч биднийг ардчилсан бус орон гэхгvй нь ээ. Гэхдээ...

Эерэг байх учиртай ч эерэг дvнтэй vзvvлэлтvvд юу єгvvлнэ вэ?
Єнгєрсєн 20 жилд бид ардчиллыг хэлбэр талаас нь хэт шvтээд агуулга, мєн чанарыг нь орхигдуулсан тал байна. Ардчилал хєгжсєн оронд хамгийн чухалд тооцогддог "Иргэд нь хэрхэн амьдарч байна вэ?" гэсэн vзvvлэлтээр аваад vзвэл Монгол Улс дєнгєж ардчилалд хєл тавьж байгаа орны тоонд орох аж. Яагаад гэвэл албан бус судалгаагаар / тєрийн байгууллагууд нь 30 гаруй хувь гэдэг ч/ манай иргэдийн 50 орчим хувь нь ядуу, нэн ядуу, єнєє маргаашаа аргацаан амьдарч байна. Иргэдийн амьдрал єдєр ирэх тусам дордоод байгаа нь гашуун vнэн болжээ. Монголын нийгмийн баялгийн 95 хувийг нийт хvн амын тавхан хувь нь эзэмшиж байгаа аж. Энэ чинээлэг хэсэг ардчиллын зарчмын дагуу шударгаар ємч хєрєнгєтэй болсон уу гэвэл бас тийм биш байна. Шуудхан хэлэхэд ихэнх нь тєрєєс тєрсєн тэрбумтнууд буюу манай улсын аль л ашигтай салбарыг тэргvvлж явагсад, ємч хувьчлалыг далимдуулагсад, тєр, засгийн удирдлагад тодорхой хэмжээгээр сууж асан хvн байгаа юм. Уг нь ардчилсан нийгэм хєгжихийн хэрээр ард иргэдийн амьдралын ялгаа арилж, чинээлэг дундаж давхарга гэгч бvтэц нийгмийн цєм нь болдог. Хvмvvсийн амьдралд нийтлэг хандлагууд давамгайлдаг бєгєєд АНУ, Европын орнуудын ихэнх иргэн жигдхэн амьдралтай байдгийн учир энэ аж. Гэтэл манайд єнєєдєр яаж байна вэ? Улам л баян, хоосны ялгаа гарч тэнэмлvvд, эмзэг бvлгийнхэн, єрх толгойлсон эмэгтэйчvvд, ченжvvд гэх мэт шинээр нийгмийн давхаргууд бий болжээ.

Ардчиллын єєр нэг чухал хэмжvvр шударга ёсны зарчим манай нийгэмд хэрхэн хангагдаж байна вэ гээд аваад vзвэл бас л эмгэнэлтэй. Хэн эрх мэдэлтэй, хєрєнгє чинээтэй, танил талтай нь яаж ч хууль зєрчиж, завхруулж болдог, энгийн иргэн 10000 тєгрєг хулгайлаад хатуухан хэлэхэд 10 жилийн ял авч эрх чєлєєгєє хасуулдаг ийм л нийгэмд бид амьдарч байна. Ойрын хэдэн жишээ дурдахад л хилээр чингэлэг чингэлгээр нь хууль бусаар архи оруулсан нэгэн эрхэм манай томоохон намын гишvvн, ивээн тэтгэгч нь учраас ямар ч ял шийтгэл амссангvйгээр барахгvй, єнгєрсєн жил болсон УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ард иргэдийг доромжилж байгаа юм шиг "Намайг сонгоорой" гээд явж байв. Хийсэн хэрэг нь илэрхий гээд хууль хяналтынхан нотлоод байхад эрх нь тvдгэлздэггvй дархан эрхтэй УИХ-ын гишvvн манайд байна. Улстєрчдєєр, улстєрийн намаар хамгаалуулаад, асуудлыг улстєржvvлсээр байгаад ялгvй хоцордог vзэгдэл газар авах шинжтэй. Зєвхєн энэ хэдэн жишээ л Монгол Улсад ардчиллын vндсэн зарчмуудын нэг шударга ёс хэрхэн хэрэгжиж байгааг харуулчихаж байна. Энэхvv зарчмыг хангах vvрэгтэй хууль хяналтын байгууллагын ажлыг иргэд дvгнэхдээ бараг 100 хувь шахуу "муу" гэсэн vнэлгээ єгєєд байгаа нь ч ардчилсан гэж хэтэрхий их цээжээ дэлдвэл "онигоо" болох ойрхон гэдгийг батлаад байгаа юм.

Ардчилал хєгжихийн хэрээр аяндаа ач холбогдолгvй болдог нэгэн зvйл бол авлига, хээл хахууль. Монголд гэтэл энэ эмгэг илаарших нь битгий хэл харин ч бvр далд байснаа ил гарч ирсэн. Иргэд тєрийн бvх шатанд авлига, хээл хахууль байна, байх байхдаа жил ирэх тусам нэмэгдээд байна гэж судлаачдад хэлдэг, vvнийг нь нийгэм даяараа ярьдаг болоод хэдэн жил єнгерлєє. Аргаа бараад Авлигатай тэмцэх тухай хууль гаргаж, тэрхvv хуулиа хэрэгжvvлэх vvрэгтэй Монголд байхгvй єндәр цалин бvхий ажилчидтай данхар том байгууллага байгуулав. Гэвч байдал дээрдэхгvй, улам дордсоор л байна. Бараг сvvлдээ авлигатай тэмц гэж байгуулсан байгууллага нь хvртэл єєрєє элдэв асуудалд ороолцолдон нийгэмд шуугиан тарих болов.
Шударга ёсны зарчим, авлига хээл хахууль нь хоорондоо хvйн холбоотой бєгєєд шударга ёс тогтохоор авлига аяндаа алга болдог жамтай ажээ. Манайд эрх мэдлээ урвуулан ашиглах явдал бvр хэтрээд хvvхдэд єгдєг байсан хэдэн тєгрєгийг хууль тогтоох vvрэг хариуцлага vvрvvллээ шvv хэмээн ард иргэдээс итгэлээ єгч сонгосон УИХ-ын 76 гишvvн нь булаагаад авах хvртлээ ёс суртахууны ялзралд ороод байна. Нийгэм ийм болчихоод байхад шударга ёсны тухай ярих нь утгагvй ч байж магад. Гэхдээ ардчилалтай хамт 20 жил явлаа гэжтунхаглаад хагас cap ч болоогvй болохоор алдаагаа залруулах алхам хийх байх гэж итгэж найдаж байна.

Ардчилсан нийгэмд зvй ёсоороо бол улстєржилт хамгийн бага байдаг. Сонгуулиар ч тэгтлээ улс тєржєєд, нийгэм нь хэдэн хэсэг хуваагдчихаад байдаггvй. Харамсалтай нь манайд улс тєржилт энэ 20 жилд урьд байгаагvйгээр ихэслээ. Сонгууль болохоор иргэдээ хэдэн хэсэг хувааж, ємнєє бамбай хийдэг явдал даамжирсаар "долдугаар сарын 1-ний" гэх тодотголтой Монголын тvvхэнд гарч байгаагvй хар хэрэгт хvргэснийг бvгд мэдэж байгаа. Улстєржилтийн уршгаар єдєєгдсєн энэ хэргийн буруутан одоо болтол тодроогvй, сvvлдээ улстєрийн намууд хэргийг єєрсдєєсєє холдуулаад цагдаа, иргэдийн хооронд мєргєлдєєн гарсан гэсэн дvгнэлт хийгээд, асуудлыгхав дарж мэдэхээр байна. Хvн амынхаа тоонд харьцуулахад Гиннесийн номд бичигдэж мэдэхээр олон улс тєрийн нам, хєдєлгєєнтэй орон бол манайх. Гэхдээ иргэд аргаа бараад гудамжинд гарч байна уу гэвэл vгvй юм шиг. Тодорхой эрх ашгаа хамгаалах гэсэн улс тєрийн нам хvчин, бизнесийн бvлэглэлvvд иргэдийг хооронд нь хагаралдуулж, мєнгєєр жагсаал цуглаан хийлгээд байгаа зvйл ажиглагдаж байна. Ганцхан жишээ дурдахад, нэгэн vе Оюутолгойн ордыг канадуудад єгвєл "амиа хорлолоо шvv" гээд орой болгон нэр бvхий телевизvvдээр ярьж, зарим сонин хэвлэлийн єдєр тутмын зочин болж, Тєрийн ордон тойрч жагсаад байсан "иргэний хєдєлгєєнийхєн" хэмээн єєрсдийгєє єргємжилдєг эрхмvvдийн ихэнх нь саяхан Ємнєговь аймагт нэр бvхий компанийн зардлаар сэтгvvлчидтэй хамт уригдаж /бvр онгоцоор шvv/, "Таван толгойгоос урагш Хятад руу тємєр зам тавих шиг ашигтай хувилбар байхгvй" гээд телевизvvдээр ярьж байх юм. Энд тємєр зам тавих, тавихгvй тухай асуудал яриагvй. Энэ асуудал угаасаа хєндсєн сэдэвт хамаагvй. Гагцхvv "иргэний хєдєлгєєний нэрээр улс тєржєєд явдаг нєхдvvд хэн нэгний захиалга, мєнгєєр ажиллаад байна шvv" гээд байсан хєндлєнгийн ажиглагчдын хардлага ортой байсан нь харагдав.

Энэ єнцгєєс нь харахад єнгєрсєн 20 жилд монголчууд ямар замаар явчихсан юм бэ гэж эргэлзмээр байгаа юм. Болохоосоо болохгvй нь их, сонгодог ардчиллын наад захын зарчмууд хэрэгжих нь битгий хэл гажуудсан ч юм шиг. Зарим судлаач Монголд улс тєр, эдийн засаг, нийгэм, оюун санааны хямрал vргэлжилсээр байгааг сануулсан нь vнэний ортой ажээ. Ардчилсан хувьсгалын 20 жилийн босгон дээр бидний бvтээж, амьдарч яваа нийгмийн бодит байдал иймэрхvv л дvр тєрхтэй. 20 жил явсан ардчилал нь амт шимтгvй, харин ч ядуурал, бухимдал, vймсэн олонтой болсон ч юм шиг

Vндэсний онцлогтой ардчиллын эрэлд...
Монголд ардчилсан нийгмийг авчрахын тєлєє 20 жилийн ємнє тэмцсэн анхдагчдын нэг Э.Бат-Vvл Монгол Улсын баатар цолоор шагнуулж гарч ирээд сэтгvvлчдэд "Ардчилал амжилттай хэрэгжиж байгаа ч сvvлийн жилvvдэд доголдол гажуудал бишгvй гарсан. Ардчилсан тєрийн байгууламж маань олигарх тєрийн байгууламж руу шилжиж, ардчилсан нийгмийн хэм хэмжээ алдагдаж байгаа эгзэгтэй vе ирээд байна" гэж хэлсэн нь бас л нэгийг єгvvлж, хоёрыг бодуулна. Ардчиллын тєлєє санаа зовдог ийм хvмvvс байгаа нь цаашид алдаа гажуудлыг засахын тєлєє тэмцэх байх гэсэн итгэл найдварыг тєрvvлнэ. Хэрвээ тэгвэл ирэх 20 жилд байдал арай єєр, бидний мєрєєдєж, хvсдэгтэр чиглэл рvvгээ ойртох болов уу.

Улстєрчид Монголын нийгмийн болж бутэхгvй бvхнийг тогтолцооны гажуудлаас vvдэлтэй, тогтолцоогоо засчихвал сайхан болно гэдэг. Тогтолцоонд гажиг байгаа нь ч ортой байх. Ядаж л сонгуулийн хуулиа улам боловсронгуй болгочихвол зардал, чирэгдэл, луйвар зальхай нь багасна. УИХ-ын гишvvд нь тойргийн мєнгє гээд хvvхдийн мєнгийг улаан цайм дээрэмдэхгvй болох биз. Энэ нь илэрхийдээ ч сvvлийн vед Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах талаар намууд ярьж эхэлж, УИХ-ын дэргэд Vндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах журмын тухай хуулийн тєсєл боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ хуулийн тєслєє боловсруулаад баталчихвал цаашид Vндсэн хуулийн аль заалтыг ямар байдлаар єєрчлєх вэ гэдэг асуудал яригдах нь мэдээж. Vнэхээр тогтолцооны гажуудлаа засах зорилт тавиад єєрчлєлтєє зєв оруулж чадвал хоёр нам хамтарч байгаа хамгийн тохиромжтой vе. Манай ардчиллын замд гараад байгаа алдаа завхарлыг засахад энэ нь тодорхой хэмжээгээр нєлєєлнє гэж найдаж байна. Гол нь хvсэхгvйгээр юу ч єєрчлєгдєхгvй тул улстєрчид хvсээсэй билээ.

Эцэст нь дахин давтахад манай ардчилалд алдаа байгаа нь ямар ч эргэлзээгvй. Энэ нь бусдын байгуулсан ардчиллын сайхныг бишрээд шууд хуулбарлах гэснээс болсон байж магадгvй. Ардчиллын томоохон онолчдын vзэж байгаагаар хуулбар ардчилал хэзээ ч олигтой vр дvнд хvрч байгаагvй бєгєєд барууны зарим эрдэмтэн, улстєрч сайн санааны vvднээс монголчуудад vvнийг удаа дараа сануулж байжээ. Харамсалтай нь манайхан хэлбэрийн тєдий ардчиллаа болж байна гэж андуураад сайхь хvмvvсийн vгийг тухай бvр нь анзаараагvй єнгєрчээ. Яг л Дон Кихот шиг бодлого, зорилгогvй, жаахан урам єгсєн нэгний vгэнд хєєрцєглєн vр дvнгvй, vvнийгээ ч ухаарах сєхєєгvй явж байна. Vvнийгээ ухаарахгvй цааш удаан явбал олон улсад доог тохуу болохоос єєр vр дvн гарахгvй нь мэдээж. Чухамхvv ардчиллыг хуулбарлаж болдоггvй учраас л "бvх дэлхийн ардчилал" гэдэггvй, Америкийн, Английн, Грекийн ардчилал гэх мэтээр тодотгодог болов уу. Тэгэхээр бидний цаашдын зам ардчиллыг шууд хуулах гэдгээсээ татгалзаж, vндэсний онцлогтоо тохируулан авахаа авч нутагшуулж, хаяхаа хаян жинхэнэ Монголын ардчиллыг бий болгон хэрэгжvvлэх байж ч магадгvй. Vндэсний онцлогтой ардчиллын эрэлд гарцгаая. Тэгж байж ардчиллын салхи сэвэлзэж асан тэр vед баталсан шинэ Vндсэн хуульдаа тунхагласан шиг хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хєгжvvлэх бодит боломж бvрдэнэ.
Нийтэлсэн: 2010-01-04 | Уншсан: 282 | Буцах
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Сэтгэгдэл бичих
Нэр:  *
И-мэйл:
Сэтгэгдэл:  *
 
Гишүүн нэвтрэх хэсэг
Нэвтрэх нэр: Нууц үг:
Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан!
Мэдээллийн ангилал
Ханын цаас (97) Флаш анимэйшн (22)
ClipArt дизайн (21) Вектор арт (58)
Фото зургууд (76) Гадаад сувгууд (85)
Ном сэтгvvл (38) Тоглоом (61)
Хөгжилтэй (48) Оддын ертөнц (46)
График дизайн (56) Гар утсанд (33)
Програм хангамж (90) Кино, видео (80)
Дуу хөгжим (75) Сонин хачин (126)
Охид, бvсгvйчvvд (36)
#
www.onlinezar.net
www.altanbolomj.mn
www.computertimes.mn
www.powergym.mn
ШИНЭ 50 ЗАР
hitadad helnii beltgeld
Энэтхэг улсад суралцуулна.
ЧАНАР, ХЯМД ҮНЭ
ЧАНАР, ХЯМД ҮНЭ
IT
Chatsarganiii juus tos gargah,sawlah tonog tuhuurumj
илбийн картанд хамтран ажиллахыг урья та өдөртөө 3000000₮ авах боломжтой
хашаа байшин зарна
Гандан
Erdeneted 3 uruu bair zarna
СЭЛЭНГЭ зочид буудлын замын яг ард нийтийн 2 ороо байр хямд
99794230
2 өрөө байр маш хямд зарна
soymbiin karoke togluulagch zarna
solongos gargyylna
99059691
99645115
91643793
98112233
98112233
98112233
98112233
98112233
98112233
98112233
99056272
99056272
99994900
88914230
88914230
96674450
96674450
96674450
96674450
88914230
98914230
91914230
91914230
91914230
91914230
91914230
91914230
91914230
91914230
91914230
91914230
99026040
98209933
98101162
98101134
99794230
99794230
99794230
99794230
99794230
96604488
91922226
91687080
96674450
96960322
99794230
99794230
99794230
99794230
99794230
91101161
99794230
91101161
99794230
Г.Саруулын бичиг баримт гээсэн тул олж өгч тусална уу?
hotiin tovd 4 oroo
xbox360 zarna
96671970 дугаар яаралтай хямд зарна.
bolomj
NANOSOFT Pentium 4
99992668 zarna
prius selbeg haij bna
dugaar zarna
mungu oloh amnii unshlaga,tomeo, 1shirheg ni 3000T
Британи муур зарна
Фургон яаралтай хямд зарна. Утас: 96671975, 99710356
Мөнгө олох жишээ
Мөнгө олох жишээ
BINZEN hemnegch urel zarna
beznist hamtarah sain naizuud boloe
НАНОСОФТ компьютер сургалтын төв
бизнесмэн та суррталчилгаагаа байрлуул 10000
sip technologoor gadaad ruu hyamdhan yaritsgaay
HONDA LOGO ZARNA
Tso shine toshiba notebook-770$
НАНОСОФТ компьютер сургалтын төв
НАНОСОФТ компьютер сургалтын төв
НАНОСОФТ компьютер сургалтын төв
гольфийн цохиур зарна
НАНОСОФТ компьютер сургалтын төв
hulsluulne
96646459
PAINTBALL (Budgan buu) iin hereglel
SOLINO
13-р хороололд бөхийн өргөөний хажууд тохижилт сайтай 3өрөө байр гадаадын болон дотоодын хүнд удаан хугацаагаар хөлслүүлнэ.
БYX ЗАР :: ЗАР ОРУУЛАХ
ВАЛЮТЫН ХАНШЫН МЭДЭЭ

Ханшны мэдээ

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Одоо Улаанбаатарт

ЗОЧДЫН УУХАЙ!
www.richptc.com/index.php?ref=joinhere
rolex-mails.com
Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Tsahim.net Topsites List Mongolian Audiobook Download Portal Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn ЧИНГИС ТОП САЙТУУДЫН ЖАГСААЛТ
Нүүр хуудас| Бидний тухай| Үндсэн хуудсаа болгох | Үйлчилгээний нөхцөл| Үнийн санал| Холбоо барих

© 2009 он. YНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН УУХАЙ ПОРТАЛ.
Бүх Эрх Хуулиар Хамгаалагдана.
 

Free counter and web stats