дуурийн дуу дуулаачдын тэмцээнд Тэргvvн байр эзэлсэн Улсын дуурь бvжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Содномцэрэнгийн Мєнгєнцэцэгт Монгол Улсын гавъяат жvжигчин цол хvртээлээ.
Мєн Монгол Улсын vндэсний болон сонгодог урлагийг хєгжvvлэхэд єєрийн авъяас чадвараа бvрэн зориулж, дуурийн дуучдыг сурган бэлтгэхэд онцгой vvрэг гvйцэтгэн, дуучдын дуулах ур чадварыг мэргэжлийн єндєр тvвшинд хvргэхэд оруулсан хувь нэмрийг нь єндрєєр vнэлж УДБЭТ-ын концертмейстер Баттємєрийн Солонгод Монгол Улсын Гавъяат жvжигчин цол хvртээсэн юм.
Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж шагнал гардуулах vеэр хэлсэн vгэндээ, “Манай сонгодог урлагийнхан энэ жил єнгєтэй байна. Залуу дуучин Содномцэрэнгийн Мєнгєнцэцэг Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд тэргvvн байр эзэллээ. Спортоор бол энэ тєрєлдєє дэлхийн аварга боллоо гэсэн vг.
Дуурийн урлаг єндєр хєгжсєн 19 орны шилмэл 181 дуучин єрсєлдсєн энэ тэмцээнээс алтан медаль хvртсэн нь Монгол Улсын хувьд анхны тохиолдол юм. Эх орныхоо сайн нэрийг сонгодог урлагийн тvvхэнд ингэж єндєрт гаргасан Мєнгєнцэцэгтээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дуурийн урлагт, дэлхийн хэмжээний сонгодог уралдаанд сайн багш, сайн хєгжимчин гэдэг бол амжилтын нєгєє тал нь. Баттємєрийн Солонго багш сvvлийн хоёр арван vргэлжлvvлэн ДБЭТеатрт дуурийн гоцлоочидтой ажиллаж байгаа дэлхийн дэвжээнд vнэлэгдсэн нэртэй хєгжимчин, дуурийн концертмейстер юм.
Єнєєдєр бол ер бусын єдєр. Монгол тvмний хамтын бvтээл 2009 он тvvх болж, 2010 оны шинэ тvvх хэдхэн цагийн дараа эхлэн бичигдэх торгон агшин. Энэ мєчид ард тvмэндээ, хамт олондоо єндєр алдар нэр, их баяр баясал авч ирсэн хоёр гавъяатдаа баяр хvргэж амжилт хvсье.
Сонгодог урлагийн тэнгэр алдартан, гавъяатнуудаар дvvрэн байх болтугай” гэв. |