тогтоолуудыг анхны хэлэлцvvлгээр нь баталлаа. Нэгдсэн хуралдааны ирц 64,5 хувьтай байсан бєгєєд дээрх тогтоолуудын тєслийг 97,9 хувийн саналаар дэмжлээ.
Тогтоолуудын тєслийн анхны хэлэлцvvлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Тєсвийн байнгын хороогоор тус бvр авч хэлэлцсэн бєгєєд дээрх байнгын хороодын хуралдаанаас гарсан санал дvгнэлтийг нь сонсч, зарчмын зєрvvтэй саналын томъёоллуудаар санал хураахад гишvvд 88,9 хувийн саналаар дэмжин санал єгсєн юм.
Ийнхvv иргэнд хvртээх хишиг, хувийг хоёр хувааж олгохын зэрэгцээ эхний ээлжинд 2010 оны хоёрдугаар сарын 15-ны дотор 70 мянган тєгрєг олгож, цаашид иргэнд хvртээх мєнгєн дvнгийн хэмжээг боломж гарсан нєхцєл бvрт нэмэгдvvлж байх нь зvйтэй гэсэн саналын томьёолол хуралдаанд оролцсон гишvvдийн дэмжлэг авсан юм.
Уг асуудлыг чуулганаар хэлэлцэх vед Ц.Баярсайхан, Л.Гантємєр, Р.Гончигдорж, Д.Энхбат нарын гишvvд энэхvv арга хэмжээ нь инфляцид хэр нєлєєлєх талаар санаа зовж байгаагаа илэрхийлэн, ирэх жилийн хувьд 120 мянга гэдэг дээрээ хатуу зогсох, бvртгэлийг хэрэглэгддэг системд оруулах хэрэгтэй зэргээр саналаа хэлж байв. Ийнхvv 2009 оны отгон чуулганы нэгдсэн хуралдаан иргэдцээ хувь хишиг хvртээх асуудлыг санал нэгтэйгээр гар єргєн баталснаар єндєрлєлєє. |