Дээл эсгэх
Даавуугаар монгол дээл хийхэд 4 м даавуу эрэгтэй эмэгтэй хоёр хүний дээл болох бөгөөд эрэгтэй хүнд зориулах өнгө 2-3 хуруу илүү өргөн цуулна. Цуулсан даавуугаа зөрүүлж эсгэх нь тохиромжтой. Дугуй хээтэй |
| Уншсан: 839 |
Цааш нь унших
|
Модыг хатууруулж бэхжүүлэх арга
Модыг хатууруулах олон арга байсны одоо ч үнэ цэнээ алдаагүй байгаа нэг арга бол шүлтгүй болгох арга юм. Энэ аргын зорилго нь модны давирхай, шүүсэнд ууссан шүлтлэг бодисыг угааж зайлуулах явдал юм. Үүний тул огтолсон модны орой талыг усны урсгалын дагуу байрлуулж модны төрөл усны урсгалын хүчнээс шалтгаалж 1,5-3 сар хүртэл бай |
| Уншсан: 404 |
Цааш нь унших
|
Мод огтлох
Мод огтлох хугацаа. Нойтон модыг голдуу хавар мод доллож байх үед тайрч авна. Энэ нь газар гэсээгүй навчилж ургаж эхлээгүй буюу 3, 4, 5 дугаар саруудад тохирно. Тэрчилэн намар ургах үйл ажиллагаа удааширч зогсонги байдалд орж өөрийн чийг буусан үед буюу 10 дугаар сарын эхээр авч хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл модны өөрийн ху |
| Уншсан: 377 |
Цааш нь унших
|
Мод хатаах
Саяхан огтолсон мод 60-70% чийгтэй байдаг. Бүтээгдэхүүн хийхийн тулд түүний чийгийг 8-18 % болтол хатаах шаардлагатай. Нойтон модыг бөөрөнхийгөөр нь хатаахад мушгирч хагардаг. Тиймээс голоор нь цуулж, эсвэл банзалж хатаана. Хавар, намар салхи ихтэй хур багатай үед бэлтгэсэн мод сайн хатдаг. Ялангуяа хавар бэлтгэсэн мод сайн хатдаг |
| Уншсан: 389 |
Цааш нь унших
|
Ашиглах модыг шинжих
Модны онцлог байдлыг сайн мэдэж хийх юмандаа тохируулж авна.
Хуш давирхай амттай тул сав суулга хийхэд тохиромжгүй. Тиймээс сав хийх бол улиасыг сонгож авах нь илүү тохиромжтой.
Манай оронд гол эдлэл хийдэг мод бол нарс юм. Нарс бол зөөлөн, өнгөлөг, яр багатай, хөнгөн байдаг. Иймээс нарсаар гэр ахуйн эдлэл авда |
| Уншсан: 401 |
Цааш нь унших
|
Алт шарах
Мөнгө төмөр зэс зэргийг шижир алтаар шарна. Хатуу буюу муу алтаар шарж болохгүй. Хатуу алтыг хэд дахин хайлж зөөлрүүлж болно. Алт шарахдаа эхлээд шарах алтаа ялааны далавч шиг болтол нимгэлж давтаад жижиглэн хайчилж шаазан нухуурт хийж нурам шиг болгоно. Эсвэл торгон элстэй шаазан нухуурт нухна. Ингэхэд амархан нунтагдаж саа |
| Уншсан: 378 |
Цааш нь унших
|
Зувцаадах
Төмөр, зэсийг мөнгөөр өнгөлөх аргыг зувцаа гэнэ. Зэсийг мөнгөөр өнглөхдөө өнгөлөх мөнгөө улайтгаад зэс дээрээ тавьж давтана. Төмрийг мөнгөөр өнгөлөхдөө зувцаадах төмрийн гадаргууг иртэй багажаар цохиж иржгэр хээ гаргаж түүн дээрээ нимгэлж давтсан мөнгөө тавьж цохиж суулгаад хүрээгээр нь гагнахаас гадна эржгэр завсрын дагу |
| Уншсан: 289 |
Цааш нь унших
|
Цутгах
Цутгах урлах ажлын гол хэсэг бол хэв хийх явдал юм. Хэв хийхийн тулд эхлээд шаврыг сайн бэлтгэх шаардлагатай. Хэв бэлтгэх гол арга бол наанги шаврыг аарц шиг шүүгээд хужрыг шингээж хэрэглэнэ. Мөн хөөрцөгт мутуу цаас, ус хийж бүлээд цийдэм шиг болмогц түүгээр хужиргүй болсон шавраа зуурч хэв барина. Тэрчлэн шаврын шигшүүрээр ши |
| Уншсан: 385 |
Цааш нь унших
|
Халуун гагнуур
Халуун гагнуур хийхэд ямар металл гагнах гэж байна тэр металлаараа гагнуур хийж гагнана. Мөнгө, мөнгөн эдлэл гагнавал мөнгөн гагнуур, алт бол алтан гагнуур хийх жишээтэй. Гагнуурыг олон янзаар хийдэг боловч гагнах гэж байгаа металлаасаа гагнуур нь түргэн хайлж гүйхээр өөр түргэн хайлах металл хольж гагнуур хийнэ.
Ту |
| Уншсан: 398 |
Цааш нь унших
|
Мөнгөн ус нэрэх
Манай дархчууд алт шарахад шаардагдах мөнгөн усаа өөрсдөө шунх шар эсгий нэрэх замаар гарган авч байжээ. Энэ арга нь шунх шар эсгий зэргийг битүү савд шатааж цочмог хөргөх явдал дээр үндэслэгдэнэ. Манайхан мөнгөн ус нэрэхдээ тусгай зуух бариулж дээр нь том ширмэн тогоо тавиад түүнээ утаанд нэвтэрсэн эсгий майхны даавуу шунх |
| Уншсан: 339 |
Цааш нь унших
|
Жийжүүдэх
Төмрийг урлах аргын нэг нь жийжүү юм. Жийжүүд хүрээлбэр, сийлбэрийн аргыг хэрэглэх бөгөөд төмөр жийжүүдэх арга хэд хэдэн янз байна. Үүнд: Төмрийг сийлээд тэр сийлсэн хонхортоо мөнгө хайлж гүйлгэх, төмөр дээр зурсан хээг хурц иртэй хасуураар хонхойлгоод түүн дээр шавандсан мөнгөн утас тавьж цохиж суулгах зэрэг болно. Дөрөө, бу |
| Уншсан: 283 |
Цааш нь унших
|
Хөөмөл
Аливаа дүрс хээ угалзыг нимгэн төмөрлөг дээр хонхойлгон төвийлгөж гаргадаг. Ханын чимэглэлд зориулсан том хэмжээний хөөмөл бүтээлийг хөөх арга янз бүр байна. Үүнд ар өвөр хоёр хэсэг болгон хөөх, гар хөл толгойг их бие зэргийг тусд нь хөөж гагнах зэрэг болно.
Том хэмжээний хөөмлийг хийхдээ зэс зэрэг хөөх металийнхаа г |
| Уншсан: 397 |
Цааш нь унших
|
Төмөр ширээх арга
Төмрийг ширээх гэдэг нь төмрийг улайсгаж хайлж өөр төмөрт наалдуулан шингээх гэсэн үг юм. Ширээгдэх 2 төмрийн эвийг сайн нийлүүлж хоорондоо углуурга заадал маягтай байвал маш сайн. Ширээх хоёр төмрөө галд улайсгаж төмрийн өнгийг цагаан шар болж хөдөлгөхөд шижигнэх буцалгах маягтай болгоод галаас авч улайсалтыг буруулалгүй |
| Уншсан: 315 |
Цааш нь унших
|
Хүйтэн гагнуур
Хүйтэн гагнуураар нимгэн гөлмөн төмөр, зэс, гуулин эдлэлийг гагнахад тохиромжтой. Хүйтэн гагнуурыг тугалгаар хийх тул цагаан тугалга 40% , хар тугалга 60% хольж хайлуулаад урт нарийн цувимал болгон царцаана. Энэ тугалгаа маш нимгэн болгож давтаад жижиглэн хайчилж гагнуур бэлтгэнэ. Ийм гагнуурын хайлш 220 орчим хэмд хайлна.
|
| Уншсан: 395 |
Цааш нь унших
|
Шохойн чулууг бэлтгэх
Шохойн чулуу гол төлөв газрын хөрсөн дор орших тул хөрсийг хуулж шохойн давхаргыг ил гаргана. Хөрсийг хуулж зайлуулсны дараа шохойн чулууг буталж бэлдэнэ. Шохойн чулуу нь үе судалтай байх бөгөөд ширхэгийн дагуу хагарахдаа хялбар. Ийм учраас шохойн чулууг ширхэгийн дагуу нимгэн хавтгайгаар хуулж ашиглана.
Шохойн чул |
| Уншсан: 283 |
Цааш нь унших
|
Хар будгууд
Балт чулуу. Энэ нь мөнгөрхөг туяатай хар бор, гялтганасан өнгөтэй минерал болно. Үүнийг тээрэмдэж нунтаг болгоод хар будаг болгож хэрэглэнэ. Зарим үед балт чулууг нунтагласан хойноо тунгааж цэвэрлэдэг. Бал чулуун будаг агаар, улирлын байдал болон галд тэсвэртэй бөгөөд наранд түлэгддэггүй сайн чанарын будаг юм. Ийм у |
| Уншсан: 390 |
Цааш нь унших
|
Ногоон будгууд
Малахит. Хүхэр ба зэсийн услаг найрлагаас бүрэлдсэн гоёмсог ногоон өнгийн минерал болно. Үүнийг манай ардууд оюу гэж нэрлэнэ. Оюу бол зэсийн ордуудын дээд хэсгээр багахан хэмжээгээр олддог. Оюугаар хийсэн будгийг ус ба тосонд найруулж хэрэглэнэ. Энэ будаг маш хурц гоёмсог өнгөтэй бөгөөд батжилтай тул төмрийн зүйл бу |
| Уншсан: 344 |
Цааш нь унших
|
Байгалийн хүрэн будгууд
Хүрэн өнгийн шороон будгууд нь манганы давхар исэл, төмрийн эсэл эсхүл органик хольцуудын нөлөөгөөр хүрэн өнгөтэй болж тогтсон наанги шороонууд болно.
Хүрэн зос /умбра/. Үл ажиглагдам ногоовтор туяатай, хүрэн өнгөтэй шороон будаг болно. Энэ өнгө нь төмрийн эсэл ба манганы давхар эслүүдийн хольцоос нөлөөл |
| Уншсан: 349 |
Цааш нь унших
|
Байгалийн улаан будгууд
Байгальд орших улаан өнгөтэй шороон будгууд нь ихэнхдээ төмрийн элсүүдийн хольцтой учраас хурц өнгөтэй болж тогтоно. Наанги шороон дотор төмрийн исэл хэдийчинээ их болно уул шороон будгийн өнгө төдийчинээ хурц болно.
Улаан зос. Төмөрлөг боксит гэдэг хөнгөн цагааны төмөрлөг хүдэр буюу эсхүл төмрийн эслүүди |
| Уншсан: 350 |
Цааш нь унших
|
Холимог будгууд
Будгуудыг хооронд нь хольж найруулах аргаар янз бүрийн өнгөтэй будгуудыг гаргаж авч болно. Жишээлбэл: бичгийн шохойг хондтой хольж найруулбал ухаа хүрэн өнгөтэй будаг, улаан будгийг бичгийн шохойтой хольбол ухаа ягаан өнгөтэй будаг, хөх будгийг бичгийн шохойтой хольбол цэнхэр өнгөтэй будаг ба хөх будгийг шар будагтай хольб |
| Уншсан: 284 |
Цааш нь унших
|
Цагаан будгууд
Бичгийн шохой. Бичгийн шохойг маш нарийнаар нунтаглаж цагаан будаг болгон хэрэглэнэ. Байгальд орших бичгийн шохойн чулууг нунтаглаж усанд хийж тунгаах аргаар элс наанги шороо төмрийн эсэл зэрэг хольцоос ялгана. Бичгийн шохойн будгийг ус ба цавуутай хольж шингэн будаг болгон барилгын хана, тааз будах, бусад будгууды |
| Уншсан: 370 |
Цааш нь унших
|
Байгалийн хөх будгууд
Вивианит. Энэхүү хөх өнгөтэй будгийг фосфорын хүчилтэй төмрийн услаг эслээс боловсруулан гаргана. Вивианитыг боловсруулан гаргахад хэрэглэгдэх түүхий эд нь цэнхэр зос гэж нэрлэгдэнэ. Энэ нь үндсэндээ фосфорын хүчил бүхий төмрийн эсэлтэй хөвсгөр наанги шороолог бодис бөгөөд гол төлөв намагтай газруудад бүрэлдэн т |
| Уншсан: 364 |
Цааш нь унших
|
Шар будаг
Шар зос. Үндсэндээ цайвар шар өнгөтэй байдаг боловч, түүний дотор төмрийн эслүүд болон манганы эслийн услаг найрлагууд холилдсон байвал улаавтар шар ба хүрэн өнгөтэй болдог. Иймээс түүнийг галд түлж улайсгах юм бол улаан өнгөтэй болж хувирдаг. Шар зосыг гол төлөв төмрийн услаг эслүүдийн хольц бүхий наанги шороонууд |
| Уншсан: 277 |
Цааш нь унших
|
Органик будаг хийх хялбар аргууд
-Тэмээний жил өнжсөн хорголыг шатааж үнсий нь саванд хийж нухаад шохойтой хольж усанд хэд дахин тунгаагаад цэвэр шохой хийвэл цэнхэр будаг болно.
- Тэмээний хорголын үнсийг шохойтой хольж дээр нь тогой хөмөрвөл хар хүрэн өнгөтэй будаг болно.
- Морины шар хомоолыг шохойтой хольж нухвал шар будаг болно. |
| Уншсан: 315 |
Цааш нь унших
|
Хөм хийх
Монголчууд үхрийн ширийг гар аргаар боловсруулж эмээлийн гөлөм, гутал, айргийн хөхүүр, ширэн уут, сав, даалин, богц, түрийвч хутганы гэр зэргийг хийдэг. Хөмийг хөлдөөж үсийг хуссан зоо нурууны ширээр хийдэг. Ширийг 60-70 хоног уринд өгч бага зэрэг тосолж утна. Үхрийн шир нь хонь ямааны арьстай адил зөөлрөхгүй гар аргаар зөвхөн хуг |
| Уншсан: 322 |
Цааш нь унших
|
Илэг, савхи хийх
Бог малын арьсны үсийг зумлан авч идээлж элдээд төрөл бүрийн уут сав дээл хувцас хийдэг. Орчин үеийн үйлдвэрүүдэд үсийг химийн төрөл бүрийн бодис хэрэглэж сулруулах аргыг өргөн хэрэглэж байна. Үүний тулд арьсыг 62-64 хувийн чийгтэй болтол дэвтээж хүхэрт натри, шохойн холимогийг шар махан талд нь түрхээд үсэн талыг гадагш харуу |
| Уншсан: 298 |
Цааш нь унших
|
Арьс шир будах арга
Монголчууд арьс ширэн эдлэлийг мод, ургамал, цэцэг, шороо төмөрлөг зүйлсээс гаралтай будгаар будаж байжээ.
Хуайсны үр. Хуайс гэдэг нь манай хотын гудамжинд эгнүүлэн тарьж дэллэн засаж ургуулдаг харганын төрлийн буурцагт ургамал юм. Арьс ширийг будахдаа түүний үрийг 8-р сард түүж аваад нүдэж чанаж хандална. Эл |
| Уншсан: 419 |
Цааш нь унших
|
Арьсыг цулгуйлж элдэх
Хонь, ямааны арьсыг өвчиж авуут шууд элдэхийг цулгуйлж элдэх гэнэ. Учир нь улаан шүүсэн дээр нь хатаалгүй шууд элдсэн арьс эдэлгээ сайтай зөөлөн сайхан болдог. Шууд элдсэн арьс гандаж элдсэнийг бодоход суналт багатай тул салхи нэвтрэх нь бага дулаан хувцас болно.
Арьсыг цулгуйлж элдэхийн тулд арьсаа хуулж аваад махан |
| Уншсан: 355 |
Цааш нь унших
|
Сур хийх
Сайн сурын голдуу өвлийн идсэн үхрийн ширээр хийдэг. Нойтон ширийг үстэй нь зүсэж хөлдөөгөөд хөлдүүд нь үсийг хурц хутгаар хусаж урь утаанд өгч элдэнэ. Сур зүсэхдээ ширийг нойтноор нь нэг хүн жигд татаж нөгөө хүн хурц нимгэн хутгаар өө догол гаргахгүй зүснэ. Сурыг 3 хуруу өргөн зүсэхэд татаж элдсэний дараа 1,5 хуруу болно. Бугуй |
| Уншсан: 408 |
Цааш нь унших
|
Арьс сурыг утах
Арьс, сур, хөмийг усанд норж хатдаггүй өнгө үзэмжтэй болгож бэхжүүлэхийг тулд утна. Сайн утсан арьс, сур ухаа, ухаа шар өнгөтэй сайхан үнэртэй болдог. Утаагүй сураар хийсэн чөдөр бороонд норохоороо сунаж тасрах дараа нь хатаж хугарах зэргээр гэмтдэг.
Утаарын байрыг бэлтгэхдээ 60-70 см гүн, аман дээрээ 15-20 см, ёроолдоо 30-40 |
| Уншсан: 386 |
Цааш нь унших
|
|
|
|
|
|
 |
 |
|
|
Мэдээллийн ангилал |
|
|
|
|
ШИНЭ 50 ЗАР |
|
|
ВАЛЮТЫН ХАНШЫН МЭДЭЭ |
|
|
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ |
|
|
ЗОЧДЫН УУХАЙ! |
|
|
|
|
|
|
|